Замын-Үүд Эрээний эдийн засгийн чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулж, яаралтай эцэслэн батлахаар боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Замын-Үүд Эрээний эдийн засгийн чөлөөт бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулж, яаралтай эцэслэн батлахаар боллоо

/2024.04.10/: Замын-Үүд Эрээний эдийн засгийн чөлөөт бүс байгуулах хамтарсан ажлын хэсгийн хурал 2024 оны дөрөвдүгээр сарын 09-ний өдөр БНХАУ-ын Эрээн хотод боллоо.

Ажлын хэсгийн хурлыг Монголын талаас Эдийн засаг, хөгжлийн яам БНХАУ-ын талаас ӨМӨЗО-ны Худалдааны газар ахлан холбогдох төрийн байгууллагуудын төлөөллийг оролцуулан зохион байгууллаа.

Тус уулзалтаар эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийг байгуулах асуудлыг шуурхайлах талаар санал солилцож дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцлоо.

  • Бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг уялдуулж, яаралтай эцэслэн батлах
  • Чөлөөт бүсүүдийг холбох хил холболтын цэгийг ойрын хугацаанд тогтоох ажлыг хийх
  • Чөлөөт бүсүүдэд хөрөнгө оруулалт татах арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар тус тус тохиролцлоо.

Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүс байгуулагдсанаар эдийн засагт чухал ач холбогдолтой бөгөөд тус бүс нутгийн худалдаа, тээвэр логистик, аялал жуулчлалд чухал нөлөө үзүүлэх юм.

Эх сурвалж: ЭЗХЯ

Итали улстай агаарын болон автотээврийн хэлэлцээр байгуулах талаар санал солилцлоо
Итали улстай агаарын болон автотээврийн хэлэлцээр байгуулах талаар санал солилцлоо
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.