Израилын арми дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас 14 хүн амиа алдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Израилын арми дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас 14 хүн амиа алдлаа

Aftermath of an Israeli air strike on Gaza's Al-Aqsa hospital courtyard |  Israel War on Gaza News | Al Jazeera

/2024.04.10/: Мягмар гарагийн орой Газын зурвасын төв хэсэгт орших Нусейрат дүрвэгсдийн хуаранд байрлах орон сууцны барилга руу Израил агаарын цохилт өгсний улмаас 14 хүн амь үрэгдлээ гэж Аль-Акса хотын Мартирс эмнэлгийн хэвлэлийн төлөөлөгч, доктор Халил Аль-Дикран мэдэгдэв.

Тэрээр CNN-д хэлэхдээ, амиа алдсан хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан бөгөөд 30 хүн хүнд шархадсан байна гэв.

Олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэг дээр хэд хэдэн хүүхдийг эмнэлэгт яаралтай хүргэж, эмч нар тэднийг шалан дээр хэвтүүлэн шалгаж, бие нь тоос шороонд дарагдаж, цусанд будагдсан байгааг гаргажээ. Өөр нэг дүрс бичлэгт хөнжилдөө ороосон бусад цогцосны хажууд нас барсан гурван хүүхдийн цогцос ил гарсан байна.

"Манай эмнэлэг сүйрлийн ирмэг дээр байгаа. Хүлээн авах хэсэг нь шархадсан хүмүүсээр дүүрэн тул хүмүүс шалан дээр хэвтэж байна. Бид эмнэлгийн гадаа майхан барьсан ч энэ нь бас гэмтсэн хүмүүсээр дүүрэн байна. Манай эмнэлэг 100 хувийн хүчин чадлаасаа давсан, түүнчлэн бүх эмнэлгийн хэрэгсэл, эм, мэдээ алдуулагч дутагдалтай байна" гэж нэгэн эмч CNN-д ярьжээ.

Халдлага Исламын хамгийн чухал баяруудын нэг болох Рамадан сар дуусч буй Ид аль-Фитрийн өмнөх шөнө болсон байна.

Эх сурвалж: CNN

Засгийн газрын хуралдаанаар Авлигатай тэмцэх “Шил“ ажиллагааны талаар хэлэлцэж байна
Засгийн газрын хуралдаанаар Авлигатай тэмцэх “Шил“ ажиллагааны талаар хэлэлцэж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.