/2024.04.10/: Бүгд Найрамдах Казахстан улсад бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Уг хөтөлбөртэй холбоотой мэдээллийг хүргэж байна.
Нэг. ТАВИГДАХ ШААРДЛАГА
- Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангид суралцдаг Монгол Улсын иргэн (2023-2024 оны хичээлийн жилд суралцаж буй хугацааны дүнгийн хуулбар 85+);
- Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид суралцагч Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш голч дүнтэй);
- Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.3 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
- Англи хэл эсвэл Орос хэлний B2 түвшний мэдлэгтэй;
- Өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Хоёр. СУРАЛЦАХ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ:
- Барилга, хот байгуулалт
- Зам тээвэр
- Уул уурхай, олборлолт
- Эрчим хүч
- Цахим хөгжил, мэдээлэл технологи
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт шаардлагатай инженер, технологи
- Боловсрол судлал
- Багш /Тусгай хэрэгцээт боловсрол/
- Боловсролын сэтгэл судлал
- Олон улсын харилцаа
Гурав. БҮРТГЭЛ
Бүртгэл 2024 оны дөрөвдүгээр сарын 08-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 10:00 цаг хүртэл цахимаар явагдана.
ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцан цахим бүртгэлийн системээр бүртгүүлнэ үү.
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.
Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-17.00 цагт 7012-0939 дугаараас лавлана уу.
Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.
Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.
Эх сурвалж: БШУЯ