Казахстаны Эдийн засгийн сайд эхнэрээ зодож хөнөөжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Казахстаны Эдийн засгийн сайд эхнэрээ зодож хөнөөжээ

Kazakhstan's former Economy Minister Kuandyk Bishimbayev attends a court hearing in Astana

/2024.04.10/: Эхнэрээ зодож амийг нь хөнөөсөн Казахстаны экс сайдын шүүх хурал Казахстанд олон нийтийн анхаарлыг татаад байна.

Энэ долоо хоногт шүүхийн танхимд тоглуулсан жигшмээр дүрс бичлэгт Эдийн засгийн сайд асан Куандык Бишимбаев цув, гутал өмссөн гоолиг биетэй залуу бүсгүйг удаа дараа өшиглөж, цохиж, үснээс нь чирж байсныг харуулсан байна.

Амиа алдсан эмэгтэй 31 настай Салтанат Нукенова бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сард нөхрийнхөө хамаатны ресторанд нас барсан бөгөөд амиа алдахынхаа өмнө хэдэн цагийн турш ухаангүй байжээ.

Шүүхийн шинжилгээний дүгнэлтээр Нукенова тархины гэмтлийн улмаас нас барсан гэж гарч. Түүний хамрын нэг яс хугарч нүүр, толгой, гарт нь олон тооны хөхрөлт байсан аж.

43 настай Бишимбаев онц хүчирхийлэл үйлдэж хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа бөгөөд 20 жил хүртэл хорих ялаар шийтгэгдэх магадлалтай байна. Тэрээр өөрийгөө гэм буруугүй гэж үзэж, Нукеноваг биедээ гэмтэл авч нас барсан гэж шүүх хурал дээр маргажээ.

Олон казахчууд Бишимбаевыг тус улсын эрх баригч, чинээлэг давхаргын нэг гишүүн гэж үздэг бөгөөд гэм буруутай нь тогтоогдсон ч зохих шийтгэлээс мултарч магадгүй гэж эмээж байна.

Бишимбаев 2017 онд хээл хахуулийн хэргээр баривчлагдаж, 10 жилийн хорих ял авсан ч өршөөлийн хуульд хамрагдсанаар гурван жил хүрэхгүй хугацааны дараа торны цаанаас мултарч чаджээ.

20 сая хүн амтай, газрын тосоор баялаг Казахстан улс элитийн гишүүд янз бүрийн гэмт хэрэг үйлдэж мултарч байгаа олон жишээг харсан нь олон нийтийн хуулийн тогтолцоонд үл итгэх байдлыг бий болгосон байна.

Эх сурвалж: Reuters

Өнөөдөр цэлмэг, 15-17 хэмийн дулаан байна
Өнөөдөр цэлмэг, 15-17 хэмийн дулаан байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.