/2024.04.09/: Хэрэв 2024 оны эцэс гэхэд агаарын температур буурахгүй бол цаг уурын өөрчлөлт "тодорхойгүй байдалд" шилжиж магадгүй гэж тэргүүлэх эрдэмтэн ВВС-д ярьжээ.
Энэ нь дэлхий дахин илүү хурдацтай уур амьсгалын өөрчлөлтийн шинэ үе шатанд орж магадгүй гэсэн зарим хүмүүсийн санааг зовоож байна.
Сүүлийн үед тохиож буй их халууны ард Эль Нино хэмээх цаг агаарын систем бий. Ирэх саруудад Эль Нино гацаж улмаар агаарын температур түр зуур буурах ёстой ч зарим эрдэмтэд Эль Ниног зогсох шинж тэмдэггүй байгаад санаа нь зовж байгаа аж.
ЕХ-ны Коперникийн Уур амьсгалын өөрчлөлтийн албаны мэдээлснээр 2024 оны 3-р сард хүн төрөлхтөн чулуужсан түлшийг их хэмжээгээр шатааж эхлэхээс өмнөх үеээс 1.68С дулаан байжээ.
Одоогийн байдлаар урт хугацааны дулаарлын хандлага хүлээлттэй бараг нийцсэн хэдий ч ихэнх судлаачид уур амьсгал шинэ үе шатанд орсон гэдэгт хараахан итгэхгүй байна.
Гэвч эрдэмтэд 2023 оны эцэс яагаад ийм дулаахан болсныг тайлбарлах гэж хичээж байна.
Эль Нино нь өнгөрсөн зургаадугаар сард эхэлж, арванхоёрдугаар сард оргилдоо хүрсэн нь өндөр температурын гол хөдөлгөгч хүч болох чулуужсан түлшийг шатааснаар агаар мандалд орж буй дулаан агаар халалтыг нэмэгдүүлж байна гэж үзжээ.
"Ирээдүйг таамаглахад хэцүү"
Доктор Шмидт энэхүү үзэгдэл цаашдаа юунд хүргэх талаар санаа зовж байна.
"Бидний таамаг 2023 оны онцлогийн хувьд үнэхээр бүтэлгүйтсэн бөгөөд хэрэв өмнөх статистикууд таарахгүй бол ирээдүйд юу болохыг хэлэхэд илүү хэцүү болно. Бид өнгөрсөн оны дундуур нөхцөл байдал яагаад ингэж огцом өөрчлөгдсөнийг, энэ байдал хэр удаан үргэлжлэхийг ойлгохыг хичээсээр байна. Энэ нь үе шаттай өөрчлөлт үү, эсвэл урт хугацааны уур амьсгалын чиг хандлага уу гэдгийг судалж байна" гэв.
Эрдэмтэд нэг зүйлд итгэлтэй байна: Дэлхийн дулаарлыг зогсоох ганц арга бол гарагийг дулаацуулж буй хийн ялгарлыг хурдан бууруулах явдал юм.
Эх сурвалж: ВВС