ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 18 тэрбум төгрөгний зээлийн төсөл хэрэгжинэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 18 тэрбум төгрөгний зээлийн төсөл хэрэгжинэ

May be an image of 5 people, people studying, hospital, newsroom and text

/2024.04.09/: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай 18 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн төсөл хэрэгжихээр боллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монгол улсад хэрэгжүүлж буй Жайкагийн 2 үе шаттай төслийн багийнхантай хуралдлаа. Хурлаар манай улсад 2006 оноос эхлэн хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн 1000 дахь зээлийн төслийг хэрэгжүүлэх санхүүжилт 18 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ. Зээлийн төслийг арилжааны 6 банкаар дамжуулан 10 жилийн хугацаанд 7 хувийн хүүтэйгээр олгох юм.

Уг төслөөр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийг олгосноор Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахаар зорьж байна.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Улсын хэмжээнд нийт 513,948 малын сэг зэм устгажээ
Улсын хэмжээнд нийт 513,948 малын сэг зэм устгажээ
 
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс  тогтоох үндэсний чуулган эхэллээ
Монгол улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс тогтоох үндэсний чуулган эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.