Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шийдвэрлэх хүртэл түүнийг сэтгүүлчийн ажил хийлгэхгүй байхаар шийдвэрлэжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийг шийдвэрлэх хүртэл түүнийг сэтгүүлчийн ажил хийлгэхгүй байхаар шийдвэрлэжээ

/2024.04.05/: Яллагдагч Н.Өнөрцэцэгт албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тухай

Нийслэлийн Прокурорын газраас яллагдагч Н.Өнөрцэцэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор “Зариг.мн” сайтын нэрийн өмнөөс эрхлэгч, сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр ирүүлсэн.

Шүүх саналыг хүлээн авч хянан хэлэлцээд яллагдагчийн холбогдсон гэмт хэргийн шинж, яллагдагчийн хувийн байдал болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх нөхцөлийг хангах зорилгоор яллагдагч Н.Өнөрцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж дуусах хүртэл хугацаанд сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэхийг түдгэлзүүлж шийдвэрлэв.

Эх сурвалж: ШҮҮХ

Г.Занданшатар: Газар, лицензтэй холбоотой олон асуудлууд хяналт шалгалтын хүрээнд ил болж байна
Г.Занданшатар: Газар, лицензтэй холбоотой олон асуудлууд хяналт шалгалтын хүрээнд ил болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.