Ковид-19-ыг далимдуулан залилан хийсэн этгээдүүдээс Lamborghini болон Rolex-уудыг хураан авчээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ковид-19-ыг далимдуулан залилан хийсэн этгээдүүдээс Lamborghini болон Rolex-уудыг хураан авчээ

Investigation ‘Resilient Crime’: 22 arrests in raid against criminal organisation suspected of €600 million fraud involving NextGenerationEU funds

/2024.04.05/: Цагдаа нар Европын холбооны Тахлын дараах нөхөн сэргээх сантай холбоотой залилангийн хэргээр 22 хүнийг баривчилж, 650 сая долларын үнэ бүхий хөрөнгийг хураан авчээ.

ЕХ-ны прокурорын мөрдөн байцаалтын дараа найман хүнийг цагдан хорьж, 14 хүнийг гэрийн хорионд оруулж, хоёрыг нь мэргэжлээрээ ажиллах эрхийг нь хасчээ. Баривчлах ажиллагаа Итали, Австри, Румын, Словак зэрэг улсад болсон байна.

Пүрэв гарагт Италийн санхүүгийн цагдаа нар сэжигтнүүдийн гэр, оффис руу олон арван нэгжлэг хийх үеэр Ламборжини, Порше, Ролекс, Картиерийн үнэт эдлэл, криптовалют, тансаг зэрэглэлийн хотхон болон бусад эд зүйлсийг хураан авсан гэж мэдэгдэв.

Энэхүү луйвар нь Европын Холбооны эдийн засгийг сэргээхэд туслах зорилгоор ЕХ-ны 800 тэрбум еврогийн нөхөн сэргээх санг буруугаар ашигласан талаарх сэжгийг дахин сэргээж магадгүй юм.

Европын Прокурорын газар (EPPO) гэмт хэргийн бүлэглэлийг 2021-2023 оны хооронд Италийн сэргээн босголтын багцыг луйвардах зорилгоор залилан мэхэлсэн гэж сэжиглэж байна гэж мэдэгдэв.

Investigation ‘Resilient Crime’: 22 arrests in raid against criminal organisation suspected of €600 million fraud involving NextGenerationEU funds

EPPO-оос мэдээлснээр тус сан нь жижиг, дунд компаниудыг дэмжих зорилготой сан байсан боловч сүүлдээ "компаниуд идэвхтэй, ашигтай ажиллаж байгааг харуулахын тулд хуурамч тайлан баланс гаргаж байжээ. Гэвч тус компаниуд нь жинхэнэ бус, зохиомол компаниуд байсан аж.

Италийн үндэсний сэргээн босголт, тэсвэр тэвчээрийн төлөвлөгөө (NRRP) -ээс 600 сая еврогийн хөрөнгийг авсны дараа тус бүлэглэл Австри, Румын, Словак дахь данс руугаа шилжүүлсэн гэж EPPO мэдэгдэв.

Прокурорын газраас тус бүлэглэлийг залилан хийж, нуун дарагдуулахын тулд криптовалют, хиймэл оюун ухаан, оффшор үүл сервер ашигласан гэж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN

Гадаадын иргэн газар эзэмших агуулгатай заалтыг хасах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батална
Гадаадын иргэн газар эзэмших агуулгатай заалтыг хасах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батална
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.