Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хуралдлаа

/2024.05.05/: Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл өнөөдөр ээлжит хурлаа зохион байгууллаа.

Хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Х. Булгантуяа удирдан, 3 асуудлын хүрээнд санал хэлэлцлээ.

  1. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд салбарын яамдад ажилласан тайлан, үр дүн
  2. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс салбарын яамдад хүргүүлэх зөвлөмж
  3. Хүүхдийн төлөө санд ирүүлсэн бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээний талаар хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргалаа.

Үүнд:

  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс салбарын яамдад хүргүүлэх зөвлөмжийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж, албажуулан хүргэх, хэрэгжилтийг хангуулах;
  • Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд 9 дүүрэг, зарим орон нутгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах, үр дүнг тайлагнах;
  • Хүүхдийн төлөө санд ирүүлсэн хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төсөл арга хэмжээг холбогдох хууль, журмын хүрээнд хүрээнд сонгон шалгаруулж, зохион байгуулан ажиллахаар шийдвэрлэсэн.

Эх сурвалж: ГБХЗХГ

ШУУД: УИХ-ын чуулганаар “PISA 2022” олон улсын сурлагын амжилтын үнэлгээний үр дүнг танилцуулж байна
ШУУД: УИХ-ын чуулганаар “PISA 2022” олон улсын сурлагын амжилтын үнэлгээний үр дүнг танилцуулж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.