Интэрфакс: Монгол Улсыг ШХАБ-д нэгдэхээр бэлтгэж байгаа гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Интэрфакс: Монгол Улсыг ШХАБ-д нэгдэхээр бэлтгэж байгаа гэв

The Shanghai Cooperation Organization | Council on Foreign Relations

/2024.04.05/: Монгол Улсыг ШХАБ-д элсэх гэж буй талаар интерфакс сайтад мэдээлснийг орчуулан хүргэж байна.

Дөрөвдүгээр сарын 3 Интерфакс: Долоодугаар сарын 4-нд болох Астанагийн дээд хэмжээний уулзалтаар Беларусь Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын бүрэн эрхт гишүүнчлэлийг албан ёсоор баталгаажуулна гэж Минск дэх Казахстаны Элчин сайд Ерлан Байжанов мэдэгдэв.

Тэрбээр, "2022 онд тус байгууллагад яриа хэлэлцээний зургаан түнш элссэн бөгөөд тэдгээрийн дөрөв нь Арабын Нэгдсэн Эмират, Египет, Бахрейн, Кувейт гэсэн Арабын улсууд байна. Иран 2023 онд ШХАБ-ын бүрэн эрхт гишүүн болсон. Бид Беларусь улсыг тус байгууллагад бүрэн эрхт гишүүнээр элсэхийг хүлээж байна.

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт долоодугаар сарын 4-нд Астанад болохоор албан ёсоор батлагдлаа" гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр “Монгол Улс ШХАБ-д элсэхээр бэлтгэж байна. Одоогийн байдлаар ШХАБ-д Энэтхэг, Иран, Казахстан, Хятад, Киргизстан, Пакистан, Орос, Тажикстан, Узбекистан гэсэн есөн гишүүн орон байна" гэжээ.

Эх сурвалж: interfax.com

ThunderZ: Дээрэлхэлтийн таслан зогсоох ажлыг дунд сургуулиас ЭХЭЛ!
ThunderZ: Дээрэлхэлтийн таслан зогсоох ажлыг дунд сургуулиас ЭХЭЛ!
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.