Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Н.Мягмарыг томиллоо

/2024.04.03/: Засгийн газрын 2024 оны дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар хуульч Н.Мягмарыг томиллоо.

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй.

Н.Мягмар нь,

  • 1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
  • 2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
  • 2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
  • 2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
  • 2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
  • 2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
  • 2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
  • 2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
  • 2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байсан.

Н.Мягмар нь улсад 24 жил үүнээс төрийн захиргааны албанд 16 жил ажилласан туршлагатай.

Эх сурвалж: ХЗДХЯ

Шар усны үер халдварт өвчин тараах эрсдэлтэй
Шар усны үер халдварт өвчин тараах эрсдэлтэй
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.