Онцгой байдлын газарт төөрсөн, сураггүй болсон таван дуудлага иржээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Онцгой байдлын газарт төөрсөн, сураггүй болсон таван дуудлага иржээ

/2024.03.28/: Өнгөрсөн өдөр төөрсөн сураггүй болсон таван удаагийн дуудлага Онцгой байдлын албанд ирлээ.

Завхан аймгийн Алдархаан суманд 82 настай эрэгтэй, Баянхонгорын Богдод малдаа яваад сураггүй болсон 82 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Мөн Завхан аймагт мөс цөмөрсөн хоёр тохиолдол гарав. Түүнчлэн Завхан аймгийн Цагаанхайрхан сумаас “Төмөртийн гол” хүртэлх зам цасанд хаагдсан дуудлагаар алба хаагчид үргэлжлүүлэн ажиллаж байна.

Цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн үед мэргэжлийн байгууллагын мэдээлэл, зөвлөмжийг дагаж өөрийгөө болон хайртай дотнын хүмүүсээ эрсдэлд оруулаагүй хариуцлагатай иргэддээ баярлалаа.

Маргааш III/29-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа голын хөндийгөөр ялимгүй цас, 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, дөрөвдүгээр сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Тайландын доод танхим ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталлаа
Тайландын доод танхим ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрөх хуулийн төслийг баталлаа
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.