БНСУ-д төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлнэ

/2024.03.20/: Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал Бүгд Найрамдах Солонгос Улсын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологийн сайд И Жун Ху-тай 2024 оны гуравдугаар сарын 19-ний өдөр Сөүл хотноо хоёр талын уулзалт хийв.

Энэ үеэр Сайд Н.Учрал хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд бүхий л салбарт өргөжин хөгжиж, өдгөө “Стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн бэхжиж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, цаашид харилцаа, хамтын ажиллагааг цахим засаглал, харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт идэвхжүүлэн өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын дараа Талууд Монгол Улсын Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл харилцааны технологийн яам хооронд харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Тус гэрээний үндсэн дээр сансар судлал, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхээс гадна төрийн албан хаагчдыг цахим ур чадварыг дээшлүүлэх богино хугацааны сургалтанд хамруулахаар тохирлоо.

Эх сурвалж: ЦХХХЯ

Тбилист Монголын 12 жүдоч барилдана
Тбилист Монголын 12 жүдоч барилдана
 
Амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварчээ
Амиа хорлох гэж байсан эмэгтэйг аварчээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.