Тбилист Монголын 12 жүдоч барилдана
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тбилист Монголын 12 жүдоч барилдана

/2024.03.20/: Гүржийн нийслэл Тбилис хотод жүдо бөхийн “Парис-2024” олимпын эрхийн оноо олгох их дуулга тэмцээн гуравдугаар сарын 22-24-нд болно.

Энэ удаагийн тэмцээнд 83 орны нийт 549 (эрэгтэй 305, эмэгтэй 244) жүдоч өрсөлдөхөө мэдүүлжээ. Харин манай улсаас эрэгтэй дөрөв, эмэгтэй найман тамирчин хүч үзнэ.

Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Цогт-Очир, 81 кг-д Г.Болор-Очир, +100 кг-д О.Цэцэнцэнгэл, Ө.Пэрэнлэйжамц нар барилдах бол эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн, О.Оюунчимэг, 63 кг-д Б.Ганхайч, 70 кг-д Б.Ням-Эрдэнэ, -78 кг-д О.Хүслэн, Б.Эрдэнэт-Од, +78 кг-д А.Адъяасүрэн, Д.Номинзул нар зодоглох юм.

Эх сурвалж: БТСУХ

Эрчим хүчний оргил ачааллын үеийг сэргээгдэх эрчим хүчээр хангах талаар ярилцлаа
Эрчим хүчний оргил ачааллын үеийг сэргээгдэх эрчим хүчээр хангах талаар ярилцлаа
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.