Хандивын дансанд нийт 3.3 тэрбум төгрөг цуглаад байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хандивын дансанд нийт 3.3 тэрбум төгрөг цуглаад байна

/2024.03.14/: Малчдад туслах хандивын аянд аж ахуйн нэгж, байгууллага, иргэд нэгдэж мөнгө, бараа бүтээгдэхүүний тусламж үзүүлсээр байна.

Өчигдөр нийслэлийн Төр захиргааны авто бааз УТҮГ 800 мянган төгрөг, МҮХАҮТ-ын гишүүн байгууллагууд хандив хүлээлгэн өгчээ.

Үүнд, “Петрохаан” ХХК-50 сая төгрөгийн шатахууны эрх, “Наран трейд” ХХК 42 ширхэг нэмнээ, “Монголын нью ресоурс технологи” ХХК 500 мянган төгрөг хандивласан юм. Мөн “Шинэ Монгол технологийн дээд сургуулийн Оюутны холбоо” 756 мянган төгрөг, эд зүйлсийн хамт Улсын онцгой комисст хүлээлгэн өгсөн бол Технологийн цогцолбор сургууль 4.063.500 төгрөгний бараа материал хандивлав.

Өнөөдрийн байдлаар хандивын аяны Хаан банкны 526 331 5731 дансанд 3.3 тэрбум төгрөг цуглаад байна.

Эх сурвалж: ОБЕГ

3900 гаруй объект шар усны үерт өртөх эрсдэлтэй байна
3900 гаруй объект шар усны үерт өртөх эрсдэлтэй байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.