Англи хэлтэй улс орнуудын элчин сайд нар Монгол Улсын англи хэлний сургалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Англи хэлтэй улс орнуудын элчин сайд нар Монгол Улсын англи хэлний сургалтад дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ

/2024.03.06/: Засгийн газрын тогтоолоор баталсан “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсын англи хэлний боловсролыг сайжруулах хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улсад суугаа Америкийн Нэгдсэн улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан юм.

Тус уулзалтад АНУ, Их Британи, Канад, Австрали, Энэтхэг, Франц зэрэг улсын Элчин сайд нараас гадна англи хэлний хөтөлбөрийг хэрэгжүүлдэг улсууд болох Чех, Польш, Солонгос зэрэг улсын Элчин сайд нар, Энх тайвны корпус, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийг ивээх сан зэрэг олон улсын байгууллагын удирдлагууд оролцлоо.

May be an image of 9 people, dais and text

Уулзалтын үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хөтөлбөрийн шинэчлэл, сургуулийн болон багшийн үнэлгээ, багшийн чадавх, үр дүнд суурилсан санхүүжилт, сургуулийн менежмент, цахим шилжилт зэрэг боловсролын салбарт хийгдэж буй томоохон зургаан шинэчлэлийн талаар танилцуулга хийсэн.

Мөн зөвхөн англи хэл төдийгүй Монгол Улсын ерөнхий боловсролын салбарыг олон улсын түвшинд хүргэж дэлхийд өрсөлдөхүйц монгол иргэнийг бэлдэхэд манайд хэрэгжиж эхлээд буй англи хэлний “Pearson”, математикийн “Eduten” хөтөлбөр болон цаашид хийхээр төлөвлөж буй ажил, хүрэх зорилгыг танилцууллаа.

Олон улсын төлөөлөгчид Монгол улсын Боловсрол, шинжлэх ухааны яамнаас англи хэлний мэдлэг, боловсролыг бүх нийтэд нэмэгдүүлэх хүрээнд шинийг эрэлхийлэн олон улсын боловсролын байгууллагын стандартыг нутагшуулах ажлыг эхлүүлж байгааг сайшаан, цаашид англи хэлний багш нарын чанар, тоог нэмэгдүүлэх, багш болон сурагч солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэгт дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: БШУЯ

ШУУД: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт“-д оролцож байна
ШУУД: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын эмэгтэй ахлагч нарын анхдугаар чуулга уулзалт“-д оролцож байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.