“Онцгой байдлын байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт” болж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Онцгой байдлын байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт” болж байна

/2024.03.04/: Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн санаачилгаар 2024 оныг Ахлагчийн жил болгон зарласан.

Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас ахлагчийн жилийн нээлтийг “Ахлагчийн алба-мэргэшсэн алба” уриан дор “Онцгой байдлын байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалт”-аар эхлүүллээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян нээж хэлсэн үгэндээ “Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний 71.5 хувийг ахлагч бүрэлдэхүүн эзэлдэг бол ахлагч бүрэлдэхүүний 14.2 хувийг эмэгтэй алба хаагчид эзэлж байна. Сүүлийн жилүүдэд Онцгой байдлын байгууллагад үүрэг гүйцэтгэх эмэгтэй алба хаагчдын тоо нэмэгдэж байгаа нь тус байгууллагын үүрэг зориулалт, бие бүрэлдэхүүний бүтцэд гарч байгаа шинэ чиг хандлагын илэрхийлэл гэж ойлгож болно.

May be an image of 6 people and text

Энэ ч үүднээс эмэгтэй алба хаагчдын манлайллыг нэмэгдүүлэх нь ёс суртахууны хэмжүүрт шаардлага төдийгүй нийгэм, эдийн засаг, улс төрийн хөгжил дэвшилд ч туйлын чухал учраас Монгол Улсын төр, засгаас хүн бүрийн тэгш боломж, тэгш эрхийг хангахын төлөө үе шаттай бодлогыг хэрэгжүүлсээр ирсэн. Цаашид ч энэ чиглэлд илүү анхаарах шаардлагатай байгаа юм” гэлээ.

Энэ үеэр ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэг “Төрийн тусгай эмэгтэй алба хаагчдын онцлог”, ОБЕГ-ын Мэдээлэл технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Г.Хатантуул “Орчин цагийн харилцаа, холбоо”, Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэнгийн багш Н.Цогжавхлан “Аз жаргалтай ажлын байр” сэдвээр мэдээлэл хийлээ.

May be an image of 2 people and text

Мөн алба хаагчид УОК-ын Шуурхай штаб болон ОБЕГ-ын дэргэдэх Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр үйл ажиллагаатай танилцсан юм.

Онцгой байдлын байгууллагын эмэгтэй ахлагч нарын чуулга уулзалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 70 орчим алба хаагч оролцож байгаа бөгөөд чуулга уулзалт энэ сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ.

Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтаас дахин хоёр заалтыг хасна
Монголд эмчлэх боломжгүй өвчний жагсаалтаас дахин хоёр заалтыг хасна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.