Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг даван туулах II шатны стратeги арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдлыг даван туулах II шатны стратeги арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна

May be an image of 6 people and text

/2024.03.01/: УОК-ын Шуурхай штабаас өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханаар “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө”-г батлуулан, эхний шатыг амжилттай хэрэгжүүллээ.

Тухайлбал, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, Онцгой комисс болон Шуурхай штабын үйл ажиллагааг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж, малчдад хүргэх өвс тэжээлийн нөөц, хангалтыг үе шаттайгаар зохион байгууллаа.

May be an image of 6 people, people studying and text

Мөн цасанд боогдсон, хаагдсан зам даваа гаргах, эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн тусламжийг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хүч хэрэгслийг дайчлан зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудлыг тухай бүрт холбогдох удирдлагад уламжлан, шийдвэрлүүлсэн юм.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус төлөвлөгөөний II үе шатанд авч хэрэгжүүлэх стратеги арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр багавтар үүлтэй, 9-11 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 9-11 хэмийн хүйтэн байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо