ЭМЧ: Батга гарахаас хэрхэн сэргийлэх вэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЧ: Батга гарахаас хэрхэн сэргийлэх вэ

Батга яагаад гардаг вэ?

Тосны булчирхайн үйл ажиллагааны алдагдал болсноос өөрөөр хэлбэл түүний шүүрэл ялгаруулах үйл ажиллагаа ба шүүрлийн химийн найрлага өөрчлөгдсөнтэй холбоотой үүсдэг арьсны өвчин.

Эмнэлзүйд илрэх шинж тэмдэг, шалтгаан нөхцөлөөс хамааран энгийн батга, нярайн батга, тосон батга, эмийн батга, ягаан батга гэж ангилна.

Шинж тэмдэг

  • Энгийн батга - шовх буюу хагас бөмбөлөг хэлбэртэй, улаан ягаан өнгөтэй, бичгийн хадаасны толгойноос вандуй чинээ хэмжээтэй, гүвдрүү байна. Энэ хэлбэрийн үед тууралт нүүр, хүзүү, дух, шанаа орчмоор гардаг.
  • Цагаан батга - ихэнхдээ цагаан толгойтой байдаг бөгөөд хүрээ нь улаан туяатай байдаг.
  • Хар батга нь нааш товойн гарсан жижиг цэг шиг, үрэвсэлгүй батга. Ихэнхдээ толгой нь хар байдаг бөгөөд хүрээ нь ямар ч өнгөгүй харагддаг.
  • Идээт батга - арьсны гадаргуун доор үүссэн идээт батга. Гарсан хэсэг нь ихэнхдээ улаан ягаан өнгөтэй болж хавддаг. Гэвч өөр үрэвсэлт батгуудтай харьцуулахад толгойгүй байдаг.
  • Гүн идээт батга - бусад төрлүүдээ бодоход хэмжээгээрээ том ба тойрог хэлбэртэй. Төв хэсэгтээ цагаан/шар идээтэй
  • Нярайн батга - жижиг хэмжээтэй, нилээд хэдэн тооны бага зэргийн үрэвслийн хүрээтэй, бие биенээсээ тусгаарлагдсан гүвдрүү, идээт цэврүү хацар, дух, хамар, хамар уруулын гурвалжин, дагз орчмоор гардаг.
  • Тосон батга - тууралт бугалганы гадна гадаргуу, хэвлий, гуя, шилбэ орчмоор гардаг. Янз бүрийн хэмжээтэй батга гарч шахахад цайвар шаргал ээдэм маягийн зүйл гарна.
  • Эмийн батга- нүүр ба мөчдөөр улаан өнгөтэй, хуурай батга гарна.
  • Ягаан батга- Хамар, хацар, духны орчим ягаан өнгийн улайрал гарч, 2-4 мм голчтой, хавтгай цэврүү үүснэ.

Хэзээ эмчид хандах вэ?

Батга үрэвслийн шинжтэй, удаан явцтай, зовиур их үед эмчид хандах хэрэгтэй.

Шалтгаан

Батга гарах нь маш олон төрлийн шалтгаантай.

Хүндрэл

Арьс гэмтэх, сорви, хар толбо үүсэх

Оношлогоо

Онош тавихад эмнэлзүйн шинжийг үндэслэх бөгөөд оношлоход хүндрэлгүй.

Эмчилгээ

Арьсны мэргэжлийн эмчид хандан өөрийн арьсанд тохирох эмчилгээ, зөвлөгөө авах. Үрэвсэлт батганы үед бактерийн эсрэг эмийн эмчилгээ сонгоно.

Батга гарахаас урьдчилан сэргийлэх аргууд

  1. Угаах Хэрвээ таны нүүрэн дээр батга гардаг бол салицилийн хүчил эсвэл бензойл исэл агуулсан бүтээгдэхүүнийг зөөлөн, зөөлрүүлэгч цэвэрлэх аргатай хавсруулан хэрэглээрэй.

  2. Чийгшүүлэлт Зарим хүмүүс нүүрэндээ ямар нэгэн зүйл түрхэхээс зайлсхийх нь батга хурдан арилгахад тусалдаг гэж үздэг ч энэ бол буруу ойлголт юм. Арьсаа чийгшүүлж чадахгүй байгаа нь хэт хуурайшилтанд хүргэх бөгөөд энэ нь илүүдэл тос үйлдвэрлэхэд хүргэдэг. Батга мэдрэмтгий арьсанд зориулагдсан тосгүй чийгшүүлэгч тосоор арьсаа чийгшүүлж байх нь цэвэр арьсанд хүрэх чухал алхам юм.

  3. Гуужуулах Хэт хүчтэй гуужуулагч нь арьсны үрэвслийг сэдрээх эрсдэлтэй боловч дан гуужуулагч ашиглахгүйгээр арьсыг гүйцэд цэвэрлэнэ гэдэг тохиромжгүй юм. Тиймээс хөнгөн зөөлөн цэвэрлэгч хэрэглэж арьсны нүх сүвээ нээгээрэй.

  4. Амьдралын хэв маягийг өөрчлөх

  5. Тосон цэвэрлэгээг тогтмол хийх

  6. Ерөнхий биеийн эсэргүүцлийг сайжруулахын тулд илчлэг ихтэй хоол хүнс хэрэглэж, ажил амралтын дэглэмтэй байх.

АНУ-ын түүхэнд хоёр дахь удаагийн том ой хээрийн түймэр дэгджээ
АНУ-ын түүхэнд хоёр дахь удаагийн том ой хээрийн түймэр дэгджээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.