Сэлэнгэ аймгийн эмнэлэг, ХАА-н газарт 6 автомашин олгохооор болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн эмнэлэг, ХАА-н газарт 6 автомашин олгохооор болжээ

/2024.02.23/: Засгийн газрын төвийн бүсийн томилгоот баг өнөөдөр Сэлэнгэ аймагт ажиллаж, хэд хэдэн тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

Тухайлбал Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлэгт бүрэн тоноглосон түргэн тусламжийн автомашин, мөн 4 суманд тус бүр түргэн тусламжийн автомашин, аймгийн Хөдөө аж ахуйн газрын хэрэгцээнд автомашин гээд нийт 6 автомашин олгохоор шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн хувьд зудын эрсдэл дунд түвшинд гарсан аж. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар, Бугант, Хүдэр, Баянгол, Цагааннуур, Мандал, Түшиг сумдын нутгаар цагаан зуд, Хушаат, Ерөө, Орхон, Орхонтуул, Баруунбүрэн, Зүүнбүрэн сумдын нутгаар цагаанаар зудархуу байна. Бусад сумдын нутгаар цасан бүрхүүл тогтжээ.

Цасны зузаан хээр талаараа 10-30см гуу жалгандаа 30-55см-т хүрсэн байна. 2023 оны жилийн эцэст 1.769.483 толгой мал тоологдсноос өнөөдрийн байдлаар 7155 толгой мал хорогджээ. Ажлын хэсэг үргэлжлүүлэн өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллаж, малчдад төрийн үйлчилгээ, тусламжийг хүргэнэ.

Эх сурважл: Сангийн яам

Аутизмтай хүүхдүүд өөрсдийн санаа бодол, ертөнцөөр зурсан зургаараа үзэсгэлэн гаргалаа
Аутизмтай хүүхдүүд өөрсдийн санаа бодол, ертөнцөөр зурсан зургаараа үзэсгэлэн гаргалаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.