/2024.02.16/: Азийн каное слаломын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 5-10-ны өдрүүдэд Тайланд улсын Район хотноо зохиогдоно.
Энэ удаагийн aзийн аваргын тэмцээнд Монголын баг анх удаагаа ур чадвараа сорих бөгөөд эмэгтэйчүүдийн WK-1 төрөлд Б.Анхбаяр, эрэгтэйчүүдийн MK-1 төрөлд М.Анар оролцох бол дасгалжуулагчаар Д.Дамдинсүрэн ажиллах юм.
Мөн манай баг тамирчид тэмцээний өмнө тус газар болох Олон улсын олимпын хороо, Олон улсын каное холбооны 14 хоногийн сургалтад хамрагдаж, бэлтгэл сургуулилтаа базаах хуваарьтай.
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган баг тамирчдыг хүлээн авч уулзан, МҮОХ-ноос шинэ тугтам хөгжиж буй спортын төрлүүдийг түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, өндөр амжилт хүсэн ерөөлөө.
Эх сурвалж: МҮОХ