Сар шинийн өдрүүдэд цаг агаар дулаан, тогтуун байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн өдрүүдэд цаг агаар дулаан, тогтуун байна

/2024.02.07/: Сар шинийн баярын өдрүүдээр буюу ялангуяа 11, 12–ны өдрүүдэд нийт нутгаар хүйтний эрч суларч, өдөртөө дулаарна.

Харин 13–нд Хэнтийн нутгаар, 14–нд Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, салхины хурд зарим газраар түр зуур 18–20 м/с хүрч, цасан болон шороон шуурга шуурч, 14–нөөс нийт нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна.

Говийн аймгуудын нутгаар энэ сард агаарын дундаж температур Дундговь, Говьсүмбэрийн нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол хур тунадас Өмнөговийн баруун хэсгээр ОЖД–ын орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна

Муудалтын үеүдийн хувьд нэгдүгээр арав хоногийн сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр ялимгүй цас, хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеэр ихэнх нутгаар цас орж, зарим газраар салхи ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температур нэгдүгээр арав хонгийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар ОЖД–аас 1–5°С–аар хүйтэн байх бол бусад хугацаанд ОЖД–аас 1–3°С–аар дулаан байх төлөвтэй байна.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
 
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
СОНГУУЛЬ 2024: Шинэ систем сонгуулийн ханшийг илтэд өсгөв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.