/2024.02.07/: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны хуралдаан өнөөдөр боллоо.
Хуралдаанаар энэ төрлийн гэмт хэргийн дотоод болон олон улсын нөхцөл байдал, мансуурах донг эмчилж буй эмчилгээний талаар танилцуулга сонсож, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавихад тулгарч буй хүндрэл бэрхшээл, тэдгээрийг шийдэх арга замын талаар хэлэлцэв.
Хууль зүй, дотоод хэргийн сайд бөгөөд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх Үндэсний хорооны даргаас энэ төрлийн эм, бодис хэрэглэгчдийн дунд судалгаа хийж, мансуурах донтой иргэдийг эмчлэх талаар нэн тэргүүнд анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Эх сурвалж: ХЗДХЯ