Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа

/2024.02.07/: Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-тай найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын эн тэргүүний зорилт болохыг онцлон тэмдэглээд иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй өрнөж байгаад баяртай байгаагаа онцоллоо.

Цаашид худалдаа, эрчим хүч, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон хүмүүнлэгийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хоёр орны хооронд хэрэгжих төсөл, хөтөлбөрүүдийн явцыг түргэтгэх, бодит ажил болгохын төлөө байгаа гэдэгт талууд санал нэгдлээ.

Өнгөрсөн оны сүүлээр эрчим хүч, бензин, дизель түлшний нийлүүлэлттэй холбоотой үүссэн хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлсэнд ОХУ-ын Засгийн газарт талархаж буйгаа Ерөнхий сайд илэрхийлэв.

ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук Монгол Улстай уламжлалт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлж, эрчим хүч, дэд бүтэц, уул уурхай, банк санхүү, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэх сонирхолтой байгаагаа мэдэгдлээ.

Эх сурвалж: ЗГ

Х.Нямбаатар: Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх, хэрэгцээтэй газруудад бетонон далан хийх хэрэгтэй
Х.Нямбаатар: Сэлбэ голын лаг хагшаасыг цэвэрлэх, хэрэгцээтэй газруудад бетонон далан хийх хэрэгтэй
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 хоногт хэрэгжүүлэх ажлын албан даалгавар гаргалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.