/2024.01.22/: ХАМАС-ын удирддаг Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Израилын довтолгооноор Газын зурваст 25 мянга гаруй хүн амиа алдсан байна.
Мөн сүүлийн 24 цагийн дотор 178 хүн амиа алдсан гэж мэдээлсэн нь өнөөг хүртэл дайнд хамгийн их хохирол учруулсан өдрүүдийн нэг болж байна.
Тэмцэл үргэлжилсээр байтал Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Палестин улсыг тусгаар улс болгохоос дахин татгалзав.
Аравдугаар сарын 7-нд ХАМАС-ын дайчид Израилын өмнөд хэсэгт 1300 хүний аминд хүрч, 240 гаруй хүнийг барьцаалсан халдлагын дараа Израил давшилтаа эхлүүлсэн юм.
Израилийн агаарын болон хуурай замын ажиллагаа яг одоо Газын өмнөд хэсэгт чиглэж байгаа бөгөөд цэргийнхэн Хамас бүлэглэлийн дээд командлагчид Хан Юнис хотод эсвэл түүний доор нуугдаж байгаа гэдэгт итгэлтэй байгаа аж.
Энэхүү байршлаас Израилын Батлан хамгаалах хүчин (IDF) 830 метр урттай дахин нэг хонгил илрүүлсэн гэж мэдэгдэв.
Мөн нууц тайланд Хамас бүлэглэлд Израил болон Израилын хүчинд хэдэн сарын турш цохилт өгөхөд хангалттай хэмжээний зэвсэг байгаа нь тогтоогдсон бөгөөд энэ нь дайныг удаан хугацаанд үргэлжлүүлж болзошгүй байдалд хүргээд байна.
Эх сурвалж: ВВС