/2024.01.22/: Шинээр автобуснууд ирсэн мөн автобусны богино эргэлтийг бий болгохоор нийслэлээс нийтийн тээврийн шинэ чиглэлийг гаргасан нь иргэдийг ихээхэн бухимдуулаад байгаа юм.
Тэгвэл энэхүү шинэ чиглэлийг нэвтрүүлэх явцад хуучин байсан 71 чиглэлийг давхар явуулахаар болсон талаар Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар мэдээллээ.
Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн өмнө нь үйлчилж байсан 110 чиглэлээс 71 чиглэлийг, шинэ төлөвлөлтийн 74 чиглэлээс 34 чиглэлийг хэвээр үлдээж байгаа юм. Тус төлөвлөлт нь өнөөдрөөс буюу нэгдүгээр сарын 22-ноос үйлчилнэ.