БНАСАУ “усан доорх цөмийн зэвсгийн систем“-ийн туршилт хийсэн гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНАСАУ “усан доорх цөмийн зэвсгийн систем“-ийн туршилт хийсэн гэв

North Korean state media published these images of the "underwater nuclear system" when the drones were revealed in April 2023

/2024.01.19/: Хойд Солонгос энэ долоо хоногт АНУ, Өмнөд Солонгос, Японы цэргийн сургуулилалтын хариуд "усан доорх цөмийн зэвсгийн системээ" туршсан гэж мэдэгдлээ.

Цөмийн зэвсэг тээвэрлэх боломжтой усан доорх нисгэгчгүй онгоцыг зүүн эргийн ойролцоо туршсан гэж тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.

Туршилтын талаар өөр нотлох баримт байхгүй бөгөөд Сөүл өмнө нь Умардынхныг нисгэгчгүй онгоцны чадавхийг хэтрүүлсэн гэж тайлбарлаж байгаа юм.

Харин Япон улс энэхүү мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзав.

Умард тал өмнө нь "Haeil-5-23" системээ туршсан гэж мэдэгдэж байсан ч сүүлийн хэдэн долоо хоногт Умард тал цэргийн ажиллагаагаа эрчимжүүлээд байгаа юм.

Ням гарагт тэрээр шинэ хатуу түлшээр ажилладаг дунд тусгалын баллистик пуужинг байрлуулснаа мэдэгдсэн билээ.

Пхеньяны удирдагч Ким Чен Ун ч бодлогын чиглэл, үг хэллэгдээ улам түрэмгий хандаж, сүүлийн саруудад энхийг сахиулах зорилготой хэд хэдэн хэлэлцээрийг зогсоогоод байгаа юм.

АНУ, Өмнөд Солонгос, Япон улсууд Умард Солонгосын цөмийн баллистик пуужингийн олон удаагийн туршилт, шинэ зэвсэг хөөргөх зэрэг цэргийн ажиллагааны давтамж нэмэгдэж байгаатай холбогдуулан урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ болгон сүүлийн нэг жилд илүү олон сургуулилт хийсэн гэж мэдэгдэв.

Харин БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким түүний дэглэм нь хойгт "хэзээ ч гарч болзошгүй" дайнд бэлтгэхийн тулд цэргийн зэвсгээ эрчимтэй бүрдүүлж байна гэж удаа дараа анхааруулсаар байгаа юм.

Иргэний гар утас, гадуур хувцасыг нь дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлжээ
Иргэний гар утас, гадуур хувцасыг нь дээрэмдсэн этгээдийг шуурхай илрүүлжээ
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.