АНУ Йемен дэх хуситуудын эсрэг дахин цохилт өгсөн нь долоо хоног хүрэхгүй хугацаанд Ираны дэмжигч босогчдын бүлэглэлд өгсөн дөрөв дэх удаагаагийн цохилт боллоо гэж АНУ-ын албаны хүн мэдэгдэв.
АНУ “Томагавк” пуужингуудаар Хутигийн 14 орчим пуужин харвагчуудыг онилсон гэв. Томагавк пуужингуудыг АНУ-ын Тэнгисийн цэргийн флотын хөлөг онгоцууд болон чиглүүлдэг пуужингийн шумбагч онгоц болох USS Florida хөлөг онгоцноос хөөргөсөн аж.
АНУ-ын цохилт нь өнгөрсөн долоо хоногт АНУ, Их Британитай зэрэг улсуудын хийсэн томоохон цохилтын дараа хуситуудын эсрэг явуулж буй цуврал арга хэмжээний хамгийн сүүлийнх нь юм. Тэд Ойрхи Дорнодод хурцадмал байдал үүсч, Газын зурвас дахь Израйл-Хамас бүлэглэлийн дайн цаашид бүс нутгийг хамарч магадгүй гэж болгоомжилж буй юм.
Үүнээс хэдхэн цагийн өмнө Хуситууд энэ долоо хоногт хоёр дахь удаагаа АНУ-ын эзэмшдэг хөлөг онгоц руу дайрсан байна. Ираны дэмжлэгтэй босогчдын бүлэглэл Адены булан дахь M/V Genco Picardy-г онилохын тулд нэг чиглэлтэй довтолгооны нисгэгчгүй онгоц ашигласан гэж АНУ-ын Төв командлал мэдээлэв. Арилжааны хөлөг онгоцонд хүн бэртэж гэмтээгүй гэж Төв командлалын мэдэгдэлд дурджээ. Усан онгоц бага зэрэг эвдэрсэн ч замаа үргэлжлүүлж чадсан байна.
Даваа гарагт Хуситууд АНУ-ын эзэмшилд байдаг өөр нэг хөлөг онгоцыг хөлөг онгоцны эсрэг баллистик пуужингаар цохисон юм.
Эх сурвалж: CNN