ТАНИЛЦ: Энэ онд боловсролын салбарт хэрэгжиж эхлэх хуулиуд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Энэ онд боловсролын салбарт хэрэгжиж эхлэх хуулиуд

/2024.01.02/: Боловсролын багц хуулиудыг хэрэгжүүлэх төсөв, санхүүгийн эх үүсвэр Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд тусгагдсан.

Багш мэргэжлийг дэмжих, багш хөтөлбөрөөр бэлтгэгдэж буй оюутан залууст хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх, боловсролын салбарт 15 жил тасралтгүй ажиллаж буй багшийн нэг хүүхдийг эрэлттэй болон тэргүүлэх мэргэжлээр үнэ төлбөргүй сургах зэрэг санхүүжилт 2024 оны төсөвт туссан.

  • Засгийн газрын 2022 оны “Хувьсах зардлын дундаж норматив, аргачлал батлах тухай” 91 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчлэн батална. Гүйцэтгэлийн үнэлгээгээр I болон II түвшинд үнэлэгдсэн багш нарын урамшууллын хувь өснө. СӨБЕБТХ-ийн дагуу цэцэрлэг, сургуулиудад хэрэгжүүлэх нэмэлт хөтөлбөрийн санхүүжилтийг хувьсах зардлын бүрэлдэхүүнд тусган санхүүжүүлнэ.
  • Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээг сайжруулах хүрээнд нийгмийн ажилтны үйл ажиллагааны нийтлэг жишигт өөрчлөлт оруулж, хүүхдийн нас, хөгжлийн онцлог, ялгаатай байдал, хэрэгцээ сонирхолд нийцүүлсэн байдлаар бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшин тус бүрд суралцагчийн тоог харгалзан нийгмийн ажилтны орон тоотой байхаар норм, нормативыг шинэчилнэ.
  • Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эмч, хоол зүйч, номын санч, анги удирдсан багш нарын хамтын ажиллагааг “Сургуулийн хүүхэд хөгжил, хамгааллын алба”-ны бүтэц, зохион байгуулалтад шилжүүлж, сургуулийн хичээлээс гадуурх сургалтын ажлын зохион байгуулалт үр дүнг сайжруулах цогц платформыг нэвтрүүлнэ.
  • Пийрсон, Эдүтэн платформын үр дүнг сайжруулж, үндэсний хэмжээнд 1-9 дүгээр ангиудад нэвтрүүлэх бөгөөд Амьдралын мод сургалтын модуль, Сураад, STEAM, Пийрсон BTEC-3, Коосэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэгийн тоог нэмэгдүүлнэ.
  • Багшийн тасралтгүй хөгжлийн модуль сургалтыг боловсронгуй болгож, сургуульд суурилсан PDQ center-ийг хөгжүүлэх суурийг бэхжүүлнэ. Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнгээр “Сургалтын байгууллагын менежментийг сайжруулах” 2023 оны ажлын үр дүнгээ бататгаж, боловсролын салбарын нийт удирдах ажилтнуудыг оношлох үнэлгээнд хамруулна.
  • Энэ онд нийт 2,4 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй, 744,8 тэрбум төгрөгийн санхүүжих дүнтэй 269 шилжих, 173 шинэ нийт 442 хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, 3 ээлжийн сургуулийг халж, ачааллыг бууруулахад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг чиглүүлж, гүйцэтгэл сайн байгаа төсөл, арга хэмжээг илүү санхүүжүүлэх бодлогыг баримтална.
  • Шинэ хууль эрх зүйн орчинд шинээр батлагдан гарах дүрэм журмын боловсруулалтад цогц шинжилгээ хийж, хэрэгжилтийг сайжруулахад бүхий л талын дэмжлэгийг нэгж байгууллагад үзүүлж, салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын үйл ажиллагааг шинэ шатанд гаргана. Салбарын их өгөгдлийн мэдээллийн сан бий болж, их өгөгдөлд суурилсан бодлого, төлөвлөлт хэрэгжинэ.
Гавьяат тамирчин Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр шалгаж байна
Гавьяат тамирчин Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр шалгаж байна
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.