Монголын циркчид эх орноосоо бусад улсад дэлхийн одууд
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын циркчид эх орноосоо бусад улсад дэлхийн одууд

Mongolians Are Circus Stars All Over the World, Except at Home - The New  York Times

/2023.12.27/: Монголын циркчид дэлхийд үнэлэгдэж байгаа хэдий ч төлөрх эх оронд нь адаглаад циркийн сургалт явуулах байр ч байхгүй талаар New York Times сайтад нэгэн нийтлэл гарсныг орчуулан хүргэж байна.

Нэгэн цагт гоёмсог байшинд байрлаж байсан Монголын цирк одоо хана нь цуурсан, тааз нь хөгцөрсөн, олон арван жилийн тамхины утааны хуучирсан үнэртэй, нурах шахсан, хөргөгч шиг хүйтэн байшинд байрлаж байна.

Өсвөр насны акробатчид хүйтэн жавартай, эвдэрсэн орчинд даарсандаа мөрөө хавчиж, агаарт үсрэх, эргүүлэх дасгал хийж, газардахдаа тоос манарган хичээллэж байна.

Гадаа шороон зам дээр нэг нь 11, нөгөө нь 13 настай адилхан цамц өмссөн охид шалбааг тойрон хөлийнхөө үзүүрээр гүйж, уран нугаралтын хамгийн хэцүү бөгөөд аюултай байрлалуудын нэг болох Маринелли нугаралтыг хийж байх аж. Тэд биеэ өргөхдөө төмөр тавиурт бэхлэгдсэн арьсан дэвсгэрийг хаздаг. Ингэж тэд нуруугаа хотойлгон өгзөгөө толгойнхоо ар талд авчирч, хөл нь яг л хилэнцэт хорхойн сүүл шиг нүүрнийхээ өмнө сунах хүртэл нугарах хүчээ цуглуулдаг.

Three young people in a dimly lit room.
Монголын циркийн сургуулийн сурагчид бэлтгэл хийхдээ бэлдэж байна. Чанг В.Ли/The New York Times

Энэ мэт залуусын ур чадвар, шийдэмгий байдал нь яагаад Монгол улс дэлхийн хамгийн их хүсэн хүлээдэг циркчдийг төрүүлдгийг тайлбарлахад тусалж болох юм. Хэдийгээр төрийн дэмжлэг дутмаг, сургалтын материаллаг бааз хомс байсан ч тэд тэргүүлсээр байна. 83 жилийн түүхтэй Монголын циркийн сургуулийн барилга бол мэргэжлийн хүмүүс болон оюутнуудын бэлтгэлээ хангадаг цорын ганц газар юм.

“Биднийг дэлхийн хаана ч ажиллахад нээлттэй байдаг ч эх орондоо бол бэлтгэлээ ч хийж чадахгүй байна” гэж акробатчин, циркийн захирал асан Юндэнгийн Гэрэлбаатар хэлэв. Түүний хэлснээр одоогийн байдлаар Хойд Америк, Европт 1300 орчим монгол циркчид ажиллаж байгаа аж.

Монгол Улс хэдий хүн ам багатай, сийрэг суурьшсан улс ч гэлээ хэрхэн асар их авьяасыг бий болгож, улмаар гадаад руу олон хүнийг илгээсэн түүх тус улсын хуучин улсын циркээс эхтэй.

Уг нь улсынхаа циркт нэгэн цагт маш олон бэлтгэгдсэн жүжигчид хэрэгтэй байсан аж. Гэвч Японы хамгийн ариун нандин спортыг байлдан дагуулсан Монголын алдарт сүмочид тэрхүү циркээ зарсантай холбоотой циркчид улсынхаа дүрвэж эхэлсэн. Дүрвэсэн циркчид Монголын нандин уламжлалыг сэргээнэ гэж амлаж байна.

Two young people, each holding long thin poles, walking across a tightrope strung a few feet off the floor.
Хуучирч муудсан байшинд баригдсан, олсоор алхах дасгал сургуулилт. Чан В. Ли/Нью-Йорк Таймс

Монголын уран нугараачид бол олон зууны турш урлагийн төрлөөр хичээллэж, голдуу язгууртнуудад гоо зүйн таашаал ханамж мэдрүүлэхийн тулд уран нугардаг байсан. Гэвч энэхүү урлагийг хөгжим, алиалагч, амьтан, акробаттай хослуулах санаа 1931 он хүртэл төрөөгүй байсан юм.

ОХУ-аас циркийн жүжигчид тухайн үеийн Зөвлөлтийн дагуул гүрэн байсан Монголд аялан тоглолт хийсэн.

Айлчлан ирсэн оросууд монголчуудын сэтгэлийг ихэд хөдөлгөсөн тул тэр үеэс Москвад оюутнуудыг илгээж, үүнтэй төстэй шоу зохион байгуулж сурсан аж. Тэр оюутнууд 1940 онд буцаж ирээд Монголын анхны циркийг байгуулсан байна.

Үүнээс гучин жилийн дараа буюу 1971 онд социалист орон болох Румын улс Монголд олон мянган хүний суудалтай орчин үеийн циркийн байгууламжийг барьж өгчээ. Хөгжиж буй орны хувьд шинэ цирк нь зугаа цэнгэлийн үлгэр жишээ болсон байна. Гялалзсан хувцаслалт, найрал хөгжим, үхлийг үл тоомсорлосон эр зоригийг гайхшруулах циркчдийн үзүүлбэрийг жил бүр Монголын үе үеийн төрийн томчууд үзэж сонирхдог байв.

An aerial view of a low, circular building with a blue roof surrounded by taller buildings.

1980-аад оны үед циркт тоглож байснаа дурсан ярих 43 настай Гэрэлбаатар “Тухайн үед циркийн үзүүлбэр хамгийн орчин үеийнх учраас хүмүүс их дуртай байсан. Уламжлалт урлагаас ялгаатай, энэ бол шинэхэн зүйл байсан" гэв.

Монгол Улс 1990 онд ардчилсан хувьсгалын дараагаар төрийн санхүүжилттэй байгууллагуудыг үе шаттайгаар зогсоож эхэлснээс хойш тус цирк хүндхэн цаг үетэй нүүр тулжээ. Дараагийн 10 жилд засгийн газар циркийн засвар үйлчилгээг хийх боломжгүй болж, худалдан авагчдыг хайж эхлэв.

Тухайн үед циркийн барилгыг худалдан авах чадвартай монголчуудын нэг нь Японы мэргэжлийн сумод Асашёорюү нэрээр алдаршсан Долгорсүрэнгийн Дагвадорж хэмээх сүмогийн аварга байсан юм.

Сүмогийн дэвжээнд дийлдэшгүй байсан Асашёорюү мөн л энэ спортын хамгийн аймшигт тамирчинд тооцогдож, Японд харийнхныг үзэн ядах хандлагын бай байсаар ирсэн.

A person, reclining backward on an inclined bench, is juggling balls while balancing an object on one foot and holding a hoop with the other.

Асашёорюү Монголд шүтээн байсан бөгөөд тэрээр мөн л өмч хөрөнгө, уул уурхайн томоохон хөрөнгө оруулагч байсан юм. 2007 онд тэрээр циркийг худалдан авч, өмнөх алдар нэрийг сэргээнэ гэж тангарагласан. Тэрээр жүжигчдийг орчин үеийн дэвжээнд үнэ төлбөргүй сургах боломжийг олгож, илүү олон авъяас чадварыг татахын тулд цалинг нэмэгдүүлэх болно гэж байв. Тэрээр авсан барилгаа Аса цирк гэж нэрлэсэн.

Яг энэ үед хилийн чанадад акробатчин хийж жонглёроор тоглож байсан Нямын Дашдэндэв хэмээх циркчин уг баярт мэдээг сонсоод Монгол руугаа буцсан байна. Тэрээр гэртээ ирж шинэ боломж байгаа эсэхийг харахыг хүсчээ.

Харамсалтай нь шинэ эзний хэлсэн бүхэн үнэн биш байжээ. Дашдэндэвийн хэлснээр Асашёорюү жүжигчдийг цалингүй ажиллуулахыг хүсдэг байсан. Тэрээр бэлтгэл хийх талбай руу нэвтрэхийг хатуу хязгаарласан байв. Мөн уг талбайд орох боломжтой цөөн хэдэн жүжигчид нь гэрээгээ нэг жилээс илүү үргэлжлэх эсэхийг ч мэдэхгүй байв. Ингээд Асашёорюүг худалдаж авахад аль хэдийн доголдсон байсан циркийнхэн хэдхэн сарын хугацаанд цөөхөн хэдэн үзүүлбэр л үзүүлжээ.

Barefoot sumo wrestlers standing behind a Shinto priest in an arena.

38 настай Дашдэндэв гуай “Хэдэн жилийн дараагаас хүмүүс бууж өгч эхэлсэн. Бидний өв соёлыг булаан авч байгаа юм шиг санагдсан учраас бид маш их гунигтай байсан" гэж хуучнаа дурсаж байв.

Асашёорюү болон Монгол Улсын Соёлын яамнаас уг асуудалд тайлбар өгөх хүсэлтэд хариу өгсөнгүй.

Сүүлийн жилүүдэд жүжигчид нийлж, бэлтгэл сургуулилт хийх орон зайг нэмэгдүүлэхийн тулд засгийн газартаа шахалт үзүүлэх болсон ч тусыг эс олов. Энэ хооронд Асашёорюү циркийн дэвжээг циркийн тоглолт, бэлтгэл сургуулилт биш голдуу концертод ашигладаг байж. 2018 оноос хойш засварын ажил хийгдэж байгаа нэртэй тус газар одоо граффитид будагдаж, түр хашаагаар хаагдсан байх аж.

Энэ байдал Лас Вегас дахь Cirque du Soleil-ийн “Zumanity” уран нугараач Эрдэнэбилэгийн Цацрал зэрэг жүжигчдийг бухимдуулжээ. Залуучуудад суралцах аюулгүй, цэвэр орон зайгүй бол тус улсын циркийн уламжлал эцэстээ алга болно гэж эмээж байна.

Two women in leotards contort their bodies together to create a unique human sculpture that resembles the capital letter I.

Монголын циркийн сургуулийн байр "халуун усгүй, дулаан, гэрэл хангалтгүй" гэж Гиннесийн дээд амжилтын номонд хамгийн урт Маринеллигийн нугаралтаар бүртгэгдсэн 36 настай Хатагтай Цацрал хэлэв.

Бага наснаасаа урлагт хөл тавьсан хатагтай Ц.Цацрал хэрвээ Монголд төрийн дэмжлэгтэй үндэсний цирк байсан бол уран бүтээлээ зориулах байсан. Гэтэл одоо харин ч эсрэгээрээ гадаадад тоглолт хийхээс өөр аргагүй болсон.

Монголыг орхин явах нь залуу жүжигчдэд хүндээр тусч болзошгүйг Хатагтай Цацрал хэлээд түүний хувьд Монголтой харьцуулахад цаг уурын эрс тэс ялгааг харгалзан Лас Вегас руу нүүх нь хэцүү байсан гэдгээ хэлжээ. Тэрээр ирснийхээ дараа Д аминдэмийн дутагдалд орсон тул халуунаас зайлсхийхийн тулд гадаа бараг гардаггүй байжээ.

A person hangs upside down from a high ceiling, as a long ribbon wrapped around the person’s feet extends to the ground.

Түүнтэй мөр зэрэгцэн уран бүтээлээ туурвиж буй олон эмэгтэйчүүд гэрээсээ хол байгаа нь амьдралыг аврах ач ивээл юм. Өөрсдийгөө “Монголын уран нугаралтын мафи” гэж нэрлэх нь маш олон болсон гэж Ц.Цацрал хэлэв. Амралтын өдрөөрөө монгол хоол идэж, гэрээсээ сонссон сүүлийн үеийн хов живээ хуваалцдаг.

Хатагтай Цацрал "Бид хамтдаа ханьтай байгаа ч би гэр орноо үнэхээр санаж байна. Миний мөрөөдөл бол Монголын залуу үеийнхэнд сургаж, тэднийг Цирк дю Солейд сургах. Гэхдээ би хаана заах вэ? гэжээ.

Халиун Баярцогт Улаанбаатараас сурвалжлага хийхэд хувь нэмрээ оруулав.

ВИДЕО: 2023 он Монгол Улсын гадаад харилцаанд
ВИДЕО: 2023 он Монгол Улсын гадаад харилцаанд
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.