Манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа

/2023.12.25/: Энэ оны есдүгээр сарын 22-нд Дэлхийн Допингийн эсрэг байгууллагын Гүйцэтгэх хорооны хурлаас Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн.

Тэгвэл Засгийн газраас ажлын хэсэг гарч, Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг гурван сарын хугацаанд бүрэн биелүүллээ.

Тус байгууллагын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн таван хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй.

Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно.

Эх сурвалж: БТСУХ

Израил дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас 70 хүн амь үрэгдлээ
Израил дүрвэгсдийн хуаранд цохилт өгсний улмаас 70 хүн амь үрэгдлээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.