/2023.12.25/: Хамас бүлэглэлийн удирддаг Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Израилын агаарын цохилтын улмаас зурвасын голд байрлах Аль-Магази дүрвэгсдийн хуаранд 70 хүн амь үрэгдсэн байна.
Тус газарт олон гэр бүл амьдардаг тул амиа алдагсдын тоо нэмэгдэх хандлагатай байгааг хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Шархадсан олон арван хүнийг ойролцоох Аль-Акса эмнэлэг рүү яаралтай хүргэсэн бөгөөд зарим хүүхдүүдийн нүүр цусанд будагдсан, гадаа овоолсон цогцоснууд байгаа дүрс бичлэгүүд гарчээ.
Ням гарагийн орой халдлагад гурван байшин өртсөн гэж Эрүүл мэндийн яам мэдэгдэв.
Яамны хэвлэлийн төлөөлөгч Ашраф аль-Кудрагийн хэлснээр хүн ам шигүү суурьшсан орон сууцны хороолол нурсан байна.
Палестины Улаан хавирган сар нийгэмлэг Израилын агаарын цохилтын улмаас Магази болон Аль-Бурейж, Аль-Нусейрат гэсэн дүрвэгсдийн хуаран хоорондын гол замыг хааж, түргэн тусламж болон аврах багийн ажилд саад болж байна гэж мэдэгдэв.
Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 10-р сарын 7-нд Хамас болон Палестины бусад бүлэглэл Израиль руу халдаснаас хойш Газын зурваст 20,000 гаруй хүн, голдуу хүүхэд, эмэгтэйчүүд амь үрэгдэж, 54,000 хүн шархадсан байна.
Эх сурвалж: ВВС