Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайрга, дайргыг 5000 дахин хямдрууллаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын төсвөөр авто зам барихад ашиглах элс, хайрга, дайргыг 5000 дахин хямдрууллаа

/2023.12.25/: Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ээлжит хуралдаанаар "Авто зам, төмөр замын салбарт хэрэгжүүлэх зарим төсөл, хөтөлбөрт шаардагдах түгээмэл тархацтай ашигт малтмалыг хайх, ашиглах тусгай журам"-д нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн.

"Улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжих авто зам, замын байгууламжийн барилга, их засвар, ээлжит засвар, арчлалтын ажилд ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын төлбөр тооцох борлуулалтын үнэлгээг нэг шоо метр тутамд 1 төгрөг болгон бууруулах шийдвэрийг гаргалаа.

Эргэн сануулбал, энэхүү шийдвэр нь Монгол Улсын Ерөнхий сайд өнгөрсөн наймдугаар сарын 28-нд авто замын салбарын төлөөлөлтэй хийсэн "Өглөөний уулзалт" болон "Чанартай зам - Чансаатай засвар арчлалт" чуулганы үеэр авто замчдаас гаргасан санаачилга бөгөөд ийнхүү биеллээ олж байна.

Үүний үр дүнд авто замын салбарт ашиглах түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буурч, зөвшөөрөл авах үйл ажиллагааг хөнгөвчлөх ач холбогдолтой юм.

Хятадад огцом хүйтэрснээс Засгийн газрын байруудын халаалтыг зогсоож, орон сууцныхыг нэмжээ
Хятадад огцом хүйтэрснээс Засгийн газрын байруудын халаалтыг зогсоож, орон сууцныхыг нэмжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.