Монгол Улсыг олон улсад “Go Mongolia” гэх үгээр илэрхийлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсыг олон улсад “Go Mongolia” гэх үгээр илэрхийлнэ

/2023.12.25/: “Welcome to Mongolia" түлхүүр үг нь “Монгол зочлох” жилийн хүрээнд Монгол Улсын брэнд өнгө төрхийг тодорхойлж байсан бол цаашид аялал жуулчлалын салбараас гадна, эдийн засгийн салбар, мөн нийгмийн хөгжлийн чиг хандлага, үндэсний нэгдмэл үнэт зүйлийг шингээсэн Монгол Улсын нэгдсэн дүр төрх, онцлог, мөн чанарыг илэрхийлэх түлхүүр үгийг тодорхойлох шаардлагатай болсон юм.

Иймд 14 сарын туршид Монгол Улсын тэргүүлэх бизнес эрхлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгч, аялал жуулчлалын салбар болон Эрдэмтэн судлаачид, Улс төрч, Сэтгүүлч, Соёл урлагийн салбарын төлөөллийг хамруулсан судалгааны баг ажиллаж, Монгол Улсын ялгарал, монгол хүний талаарх эерэг сэтгэгдлийг төрүүлэх үндэсний онцлог бүхий түлхүүр үгийг тодорхойллоо.

Ингээд Монгол Улсыг олон Улсад илэрхийлэх түлхүүр үг бол “GO MONGOLIA” болж, энэ нь залуус давамгайлсан өнөөгийн нийгэмд “Өөдөө тэмүүлэх Монгол” гэдэг утгыг оруулсан юм.

Өөрөөр хэлбэл олон Улсад “Монголд зочилж шинийг мэдэр”, “Монголд очиж өөр хаана ч олохгүй шинэ боломжийг ол” гэх мэт салбар бүрийг сурталчилж болох өргөн утга, агуулгыг багтаасан энгийн, оновчтой түлхүүр үг болсныг хамтарсан судалгааны багийнхан хэлж байв. “Go Mongolia” түлхүүр үгийг “Mongolia.Always.Moving” гэх уриа үгс дагалдах ба зогсолтгүй шинэчлэгдэх, сэтгэл хөдөлгөм гэсэн агуулгыг илэрхийлэх юм.

May be an image of 2 people, lighting and text

Монгол Улсыг олон Улсад илэрхийлэх уг түлхүүр үгийг Соёлын яам болон Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо хамтран гүйцэтгэлээ. “Go Mongolia” Үндэсний брэндийг танилцуулах арга хэмжээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Соёлын Сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх болон аялал жуулчлалын салбарын төлөөлөл оролцлоо.

Эх сурвалж: БОАЖЯ

“Улаанбаатар гурил“ ХХК-ны агуулахад гал гарчээ
“Улаанбаатар гурил“ ХХК-ны агуулахад гал гарчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.