“Улаанбаатар гурил“ ХХК-ны агуулахад гал гарчээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Улаанбаатар гурил“ ХХК-ны агуулахад гал гарчээ

/2023.12.25/: "Улаанбаатар гурил" ХХК-ний агуулахад гал гарч Онцгой байдлын албаны алба хаагчид унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал Баянгол дүүргийн 5 дугаар хороонд байрлах “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдөр өглөөний 06:38 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчяид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ОБЕГ

Өнөөдөр багавтар үүлтэй, 11-13 хэмийн хүйтэн байна
Өнөөдөр багавтар үүлтэй, 11-13 хэмийн хүйтэн байна
 
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа
АЙЛЧЛАЛ: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын дэд дарга Хань Жөн бараалхлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.