Графен ашиглан далайн усыг давсгүйжүүлэх шүүлтүүр хийнэ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Графен ашиглан далайн усыг давсгүйжүүлэх шүүлтүүр хийнэ

A model showing the hexagonal structure of graphene cast a shadow on graphene ink coated onto metal foil for the construction of battery & supercapacitor electrodes in a laboratory at the National Graphene Institute facility, part of the The University of Manchester, in Manchester, U.K., on Thursday, April 12, 2018. Researchers are studying ways to use graphene in batteries, and the material has the potential to significantly boost performance in a much-needed technology. Photographer: Matthew Lloyd/Bloomberg via Getty Images

/2023.11.30/: Гайхамшигт материал гэж нэрлэдэг графен хэмээх материал нь хүний үснээс нэг сая дахин нимгэн хэдий ч ган төмрөөс илүү бат бөх байдаг.

Газрын гүнээс олборлосон графитын нэг давхаргаар хийсэн хоёр хэмжээст нүүрстөрөгчийн энэхүү материал нь маш хөнгөн, уян хатан чанартай бөгөөд цахилгаан дамжуулахаас эхлээд тээвэр хүртэлх бүхий л салбарт хувирах технологийг бүтээх боломжтой юм.

Одоо Арабын Нэгдсэн Эмират улсын (АНЭУ) Халифа их сургуулийн судлаачид графены өөр нэг хэрэглээ болох ундны ус үйлдвэрлэх талаар судалж байгаа аж.

"Арабын Нэгдсэн Эмират улсын ундны ус бүхэлдээ давсгүйжүүлсэн ус буюу цэвэршүүлсэн ус байдаг учраас энэ нь эдийн засаг төдийгүй нийгэмд маш чухал салбар юм" гэж тус их сургуулийн Графен болон 2D судалгааны судалгаа, инновацийн төвийн ахлах захирал Хассан Арафат хэлэв.

Давсгүйжүүлсэн ус гэдэг нь далайн усыг давсгүйжүүлэн цэвэршүүлж унданд хэрэглэхэд тохиромжтой болгосон ус юм. Гэхдээ давсгүйжүүлэх нь зардал ихтэй, эрчим хүч их шаарддаг процесс юм.

Дэлхийн хэмжээнд 300 сая гаруй хүн давсгүйжүүлсэн ус буюу цэвэршүүлсэн ус хэрэглэдэг. Мөн уур амьсгалын өөрчлөлт, бохирдол нь бидний хязгаарлагдмал цэвэр усны нөөцөд заналхийлж байгаа тул энэ тоо нэмэгдэх болно.

Арафат хэлэхдээ графен нь шүүлтүүрийн материал нь нянгаас шалтгаалж бохирддог бөгөөд энэхүү шинэ материалыг шүүлтүүрт ашигласнаар уг асуудлыг шийдвэрлэж чадах аж. Шүүлтүүрийн "ажиллагааг сайжруулах" зорилгоор графен ашиглах нь эрчим хүчний хэрэглээг бууруулж, давсгүйжүүлэх зардлыг бууруулахад тусална гэж найдаж байгаагаа Арафат хэллээ.

Эх сурвалж: Aljazeera

ОХУ-д зам, тээврийн мэргэжлээр суралцах тэтгэлэг зарлагдлаа
ОХУ-д зам, тээврийн мэргэжлээр суралцах тэтгэлэг зарлагдлаа
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.