/2023.11.21/: “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөн болон “Нийтийн хөлбөмбөг” хөтөлбөрийн хүрээнд Боловсролын ерөнхий газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын хөл бөмбөгийн холбооны төлөөллүүд хамтран гурван талт Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ерөнхий боловсролын сургуулиудын дунд хөлбөмбөгийн спортыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах, хүүхэд багачуудын бие бялдрыг хөгжүүлэх, цаашид энэ төрлийн спортоор тууштай хичээллэх авьяаслаг өсвөрийн тамирчдыг нээн илрүүлэх зорилгоор энэхүү Санамж бичгийг байгуулж байгаа ажээ.
Хамтын ажиллагааны хүрээнд
- Аймаг, дүүрэг бүрд стандартын шаардлага хангасан хөлбөмбөгийн талбай байгуулах
- Ерөнхий боловсролын бүх сургуулиудын дунд охид, хөвгүүдийн ангилал бүхий “Мөрөөдлийн гоол” тэмцээнийг зохион байгуулах
- Ерөнхий боловсролын сургуулийн багш нарыг хөлбөмбөгийн дасгалжуулагчаар бэлтгэх зэрэг ажлууд хийгдэнэ.