Францад 180,000 гаруй жагсагчид антисемитизмыг эсэргүүцэн жагсчээ
 

Францад 180,000 гаруй жагсагчид антисемитизмыг эсэргүүцэн жагсчээ

Portraits of hostages seized in the attack by Hamas on Israel on October 7 are displayed during a march through the streets against anti-Semitism from the Esplanade des Invalides to the Senate November 12, 2023 in Paris, France.

/2023.11.13/: Ням гарагт Франц даяар хэдэн арван мянган хүн Израил-ХАМАС-ын дайн эхэлснээс хойш антисемитизмын үйл ажиллагаа эрс нэмэгдсэнийг эсэргүүцэн жагслаа.

Парист 105,000 орчим жагсагч жагсаалд нэгдсэн нь 1990 онд Карпентрас дахь еврейчүүдийн оршуулгын газрыг гутаан доромжлохыг эсэргүүцсэн жагсаалаас хойшхи хамгийн том антисемитизмыг эсэргүүцсэн жагсаал боллоо гэж CNN-ийн салбар BFM телевиз мэдээлэв.

Францын нийслэлд жагсагчидтай хамт Ерөнхий сайд Элизабет Борне, ерөнхийлөгч асан Франсуа Олланд, Николя Саркози зэрэг улс төрийн зүтгэлтнүүд жагссан байна. Тэд хамтдаа "Бүгд найрамдах улсын төлөө, антисемитизмийн эсрэг" гэсэн бичигтэй туг барьсан байв.

Орон даяар болсон уг жагсаалд 182 мянга гаруй хүн оролцсон гэж BFM телевиз мэдээлэв.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, Израил-ХАМАС-ын дайны улмаас Францад, тэр дундаа нийслэлд хурцадмал байдал нэмэгдэж, үүний үр дүнд антисемитийн үйл явдлууд нэмэгдэж байгааг буруушаажээ.

Тэрээр хэлэхдээ, Францад зөвхөн нэг сарын дотор 1000 гаруй антисемитийн үйлдэл гарсан нь өмнөх жилийнхээс гурав дахин их байна гэв.

Баасан гарагт Макрон BBC-д хэлэхдээ, гал зогсоох нь Газын нөхцөл байдлыг шийдвэрлэх "цорын ганц шийдэл" юм. "Бид зовлонгоо хуваалцаж байгаа бөгөөд адилхан терроризмоос ангижрах хүсэл эрмэлзэлтэй. Франц терроризм гэж юу болохыг сайн мэднэ" гэсэн юм.

Эх сурвалж: CNN

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрнүүдийн мөс олон жилийн дунджаас 10-30 см нимгэн байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гол, мөрнүүдийн мөс олон жилийн дунджаас 10-30 см нимгэн байна
 
Өнөөдрийн нүүрсний сонсголд 168 гэрчийг дууджээ
Өнөөдрийн нүүрсний сонсголд 168 гэрчийг дууджээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.