ЭТТ: 160 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжлаа
 

ЭТТ: 160 мянган тонн коксжих нүүрс биржээр арилжлаа

/2023.11.09/: “Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц буюу 160 мянган тонн коксжих нүүрс арилжжээ.

Арилжаанд 4 худалдан авагч оролцсон бөгөөд тонн тутмыг 132 ам.доллароос эхлэн дуудаж, 151 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 58 удаагийн арилжаагаар 979.2 сая ам.долларын үнэлгээ бүхий 7,840 мянган тонн нүүрсийг Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан арилжаалсан байна.

Нүүрсийг биржээр арилжсанаар 397 сая ам.долларын нэмэлт орлого олоод байна.

Эх сурвалж: ЭТТ

Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалт боллоо
Монгол, Канадын Засгийн газар хоорондын Дугуй ширээний уулзалт боллоо
 
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
БНХАУ-д зорчих иргэдэд ХӨСҮТ-ээс зөвлөмж гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.