Take-Two компани GTA VI тоглоомын танилцуулга видеог ирэх сард гаргана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Take-Two компани GTA VI тоглоомын танилцуулга видеог ирэх сард гаргана

GTA VI sería anunciado de forma inminente (y se espera tráiler)

Take-Two Interactive Software компани олон жил завсарлаж, хүлээлт үүсгээд байсан, алдарт "Grand Theft Auto" тоглоомынхоо танилцуулга видеог удахгүй олон нийтэд цацах сургаар хувьцааны үнэ нь 8 хувиар өсөв.

"Grand Theft Auto VI" тоглоомын танилцуулга нь сүүлчийн анги буюу GTA V хувилбар гарснаас хойш даруй 10 жил өнгөрсний дараа гарч байгаа гэдгээрээ онцлог бөгөөд тоглоомыг бүтээгч Rockstar Games (Take Two компанийн харьяанд байдаг) студийн 25 жилийн ойтой уг үйл явдал давхцах ажээ.

Шинжээчид уг тоглоомын шинэ хувилбарыг хэдэн тэрбум доллараар хэмжигдэх ашиг орлого авчирна гэж таамаглаж байна.

Wedbush компанийн шинжээч Майкл Пактер “Өмнөх GTA V хувилбар нь бүх цаг үеийн хамгийн их борлуулалттай тоглоом болж байсан учир дараагийн хувилбар нь мөн энэ амжилтыг эвдэхэд гайхах зүйлгүй. Өмнөх хувилбар нь $60 орчимд худалдаалагдаж байсан, харин энэ удаад шинэ анги нь 70 ам.доллараар худалдаалагдана гэж бодож байна” гэсэн юм.

Grand Theft Auto VI se revelará esta semana

Өнгөрсөн жил Take Two компани хакерын халдлагад өртөж, "GTA VI" тоглоомын хөгжүүлэлтийн үеийн бичлэгүүд, тухайлбал, тоглоомын явцад хийгдэж байгаа дээрэм, галт зэвсэг, задгай талд машинтай давхиж яваа бичлэгүүд задарсан нь одоог хүртэл тоглоомын ертөнц дэх хамгийн том мэдээллийн алдагдал(leak) гэж тооцогддог билээ.

GTA тоглоомын шинэ анги гарах тухай мэдээг хамгийн анх олон нийтэд мэдээлсэн Bloomberg агентлагийн бичсэнээс үзвэл тоглоомын үйл явдал нь төсөөллийн Майами хотод өрнөх ба эрэгтэй, эмэгтэй хоёр гол дүртэй байх аж.

Take Two компани шинэ тоглоомоо 2024 оны тавдугаар сард худалдаанд гаргаж магадгүй гэсэн сэжүүр өгснөөс гадна ирэх жил GTA -аас гадна хэд хэдэн шуугиан тарих тоглоомууд худалдаанд гаргаж, нийтдээ 8 тэрбум ам.долларын захиалга авахаар төлөвлөж байгаа гэсэн байна.

Ташрамд дурдахад, тэдний өмнөх бүтээл GTA V нь нийтдээ 7,68 тэрбум долларын олж, өнөөг хүртэл хамгийн их ашиг олсон тоглоомуудын тоонд орж яваа. Шинэ анги гарах сургаар тэдний хувьцаа өсч, нэгж хувьцааны үнэ 147 ам.доллар хүрснээр компанийн үнэлгээ 2 тэрбум ам.доллараар нэмэгджээ. Зөвхөн энэ долоо хоногт гэлтгүй тэдний хувьцаа он гарснаас хойш бараг 30 хувиар өссөн нь GTA VI удахгүй гарна гэсэн мэдээлэлтэй холбоотой үүссэн хүлээлтээс үүдсэн хэрэг билээ.

Эх сурвалж: reuters

Улаанбаатар, Азийн сангийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Улаанбаатар, Азийн сангийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.