Ашигт малтмал “алт“ олборлож, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн 16 этгээдийг илрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ашигт малтмал “алт“ олборлож, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн 16 этгээдийг илрүүлжээ

/2023.11.09/: Бүлэг зохион байгуулалтад орж хууль бусаар ашигт малтмал "алт" олборлож мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн 16 этгээдэд холбогдох хэргийг шалгаж шүүхэд шилжүүлжээ.

Тодруулбал, удаа дараа ял шийтгэл эдлэж байсан бүлэг этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлжээ. Экологийн цагдаагийн албанаас урьд өмнө удаа дараа ял шийтгүүлж байсан М, Б нарын 16 этгээд бүлэг зохион байгуулалтад орж, орон нутаг дамжин тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж, хууль бусаар их хэмжээний ашигт малтмал "алт" олборлосон байна.

Мөн Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт, аюултай бодис болох “Мөнгөн ус”-ыг алт боловсруулах үйл ажиллагаанд ашигласан, гэмт хэргийн замаар олсон орлогоо нуун далдаж мөнгө угаасан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хууль бусаар олсон их хэмжээний алт болон гэмт хэрэг үйлдэж олсон үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Дээрх хэргийг Прокурорын байгууллагаас шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Иргэдээс бие бялдрын ерөнхий хөгжлийг тодорхойлох судалгаа авна
Иргэдээс бие бялдрын ерөнхий хөгжлийг тодорхойлох судалгаа авна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.