“Хятадын хамгийн тохиромжгүй дэлгүүр“ 120 метрийн өндөрт байдаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Хятадын хамгийн тохиромжгүй дэлгүүр“ 120 метрийн өндөрт байдаг

A convenience store hangs on a cliff in the Chinese county of Pingjiang, Hunan province.

/2023.11.06/: Хятадын өмнөд нутгийн үзэсгэлэнт газар эгц хадан дээр байрладаг жижигхэн модон саравч нь тус улсын "хамгийн тохиромжгүй дэлгүүр" гэсэн хоч авчээ.

Газрын гадаргаас 120 метр өндөрт өлгөөтэй, хоёр метр квадрат талбайтай уг дэлгүүр нь Хятадын Хунань мужийн Шиниужай байгалийн үзэсгэлэнт бүсэд уулчдад ус ундаагаар үйлчилдэг гэж англи хэлээр саяхан гаргасан тайланд дурджээ.

Шиниужай нь уулархаг тогтцоороо алдартай бөгөөд гайхалтай үзэмж, ууланд суурилсан олон төрлийн сэтгэл хөдөлгөм үйл ажиллагаануудыг жуулчдад санал болгодог байна. Түүнчлэн 2015 онд ашиглалтад орсноор Хятадын хамгийн анхны тавцантай гүүр болсон Хаохан Цяо буюу “Зоригтой эрчүүдийн гүүр” байдаг аж.

Шиниужай буюу хятадаар "чулуун үхэр тосгон" гэдэг нэр нь үхрийн нуруу шиг хэлбэртэй нэгэн толгодоос санаа авчээ.

Тус дэлгүүр нь феррата замаар 800 метр явахад байрладаг гэнэ. Виа феррата – Итали хэлээр “төмөр зам” нь уулын дагуух зам бөгөөд уулчид хүнд хэцүү газраар өгсөж явахдаа төмөр зангуу болон бусад байгууламжуудыг ашигладаг байна.

Уг дэлгүүр бүтэн жил баригдсаны дараа 2018 онд нээгдэж, Хятадын сошиал орчинд шуугиан тарьжээ.

889,400 гаруй дагагчтай цэргийн алдартай блогчин Хятадын нийгмийн сүлжээ Weibo дээр өнгөрсөн долоо хоногт уг дэлгүүрийг "Хамгийн тохиромжгүй дэлгүүр" гэж шоглосон бол өөр нэг хэрэглэгч: "Энэ дэлгүүр ажилтнуудад маш их шаардлага тавьдаг" гэж хошигножээ.

Оргилд хүрэх аялал 90 минут орчим үргэлжлэх бөгөөд уулчин бүр дэлгүүрээс нэг лонх ус үнэгүй авч болно гэж Shiniuzhai-ийн ерөнхий менежер Сүн Хуйжоу China Daily сонинд ярьсан байна.

Далайд гарцгүй, 64 сая хүн амтай Хунань муж нь мөн Канадын найруулагч Жэймс Камероны 2009 оны хит "Аватар" киноны ертөнцийн дүр төрхийг санаа авч бүтээсэн гэгдэх Жанжиажэ үндэсний ойн цэцэрлэгт хүрээлэн юм.

Эх сурвалж: CNN

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг албан ёсоор угтлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.