Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө

/2023.11.06/: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн урилгаар 2023 оны 11 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг нар 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Нэр нь тодроогүй дайчдын хөшөөнд цэцэг өргөв.

БНАЛАУ-ын нийслэл Вьентьян хотод байрлах энэхүү хөшөөг иргэний дайнд амь үрэгдсэн цэргүүдийн гэгээн дурсгалд зориулан 2009 оны нэгдүгээр сарын 07-нд бүтээсэн. Уг хөшөө 20 метр өндөр, 36 метр өргөнтэй бөгөөд хөшөөг бүтээн байгуулахад зургаан сарын хугацаа зарцуулжээ.

Эх сурвалж: ЕТГ

Филиппинд шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчийг буудан хөнөөжээ
Филиппинд шууд нэвтрүүлгийн үеэр сэтгүүлчийг буудан хөнөөжээ
 
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
ШИЙДВЭР: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.