Делид агаарын чанар эрс муудсанаас болж сургуулиудаа хаалаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Делид агаарын чанар эрс муудсанаас болж сургуулиудаа хаалаа

Heavy smog seen engulfed amid rise in pollution levels at Barakhamba on November 2, 2023 in New Delhi, India

/2023.11.03/: Энэтхэгийн нийслэл Дели хотын эрх баригчид агаарын бохирдлын түвшин улам бүр дордож байгаатай холбогдуулан бүх бага сургуулийг хоёр хоногоор хаалаа.

Пүрэв гарагт тус хотын агаарын чанар энэ улиралд анх удаагаа эрс муудсан байна. Эрдэмтэд ойрын хоёр долоо хоногт улам бүр дордох төлөвтэй байгаа анхааруулаад байна.

Дели хотын Байгаль орчны сайд нөхцөл байдлыг шалгаж шийдвэрлэхээр яаралтай хурал зарлажээ. Дели хот нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудын нэг юм.

Тариаланчид тарианы үлдэгдлээ шатааж, салхины хурд багатай, баяр наадмын үеэр салют бууддаг зэрэг янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалан Делигийн агаар өвлийн улиралд онцгой хортой болдог.

11 дүгээр сарын 1-15-ны хооронд хөрш зэргэлдээ Пенжаб, Харьяна мужуудад сүрэл шатаасан хэргийн тоо өсөх үед хотын агаарын бохирдол дээд цэгтээ хүрдэг болохыг Делигийн бохирдлыг хянах хорооны судалгаа харуулжээ.

Пүрэв гарагийн орой PM2.5 буюу уушгийг бөглөрүүлж, олон төрлийн өвчин үүсгэдэг нарийн ширхэгт тоосонцрын агууламж хотын хэд хэдэн хэсэг болон хотын захын хороололд нэг шоо метр тутамд 60 микрограмм байх аюулгүй хязгаараас 7-8 дахин хэтэрсэн байна.

Дели хотын ерөнхий сайд Арвинд Кежривал удалгүй хотын бүх төрийн болон хувийн бага сургуулиуд баасан, бямба гарагт амраана гэж мэдэгдэв.

Бохирдлын өсөлтийн үр дагавартай тэмцэх шаталсан хариу арга хэмжээний гурав дахь үе шатны хүрээнд хотын хэмжээнд зайлшгүй шаардлагатай барилгын ажлыг нэн даруй хориглох тушаал өгчээ.

Өнгөрсөн сард Делигийн засгийн газар хотын дотор салют үйлдвэрлэх, худалдах, ашиглахыг бүрэн хориглосон юм.

Агаарын чанар муудаж байгаатай холбоотойгоор хүүхэд, өндөр настнуудын дунд астма, уушгины өвчлөл нэмэгдэж байгааг эрүүл мэндийн мэргэжилтнүүд мэдээлж байна.

Эх сурвалж: ВВС

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Вьетнамын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.