НДШ, ХХАОАТ-ын шимтгэлийг бууруулах саналыг 101 мянган хүн дэмжлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НДШ, ХХАОАТ-ын шимтгэлийг бууруулах саналыг 101 мянган хүн дэмжлээ

/2023.11.03/: petition.parliament.mnцахим системд аравдугаар сарын 20-ны өдөр байрлуулсан НДШ, ХХОАТ-ыг 50 хувь бууруулах саналыг 101,177 хүн дэмжсэн байна.

D-Өргөдөл буюу “Нийтийн цахим өргөдөл, гомдлын систем”-д Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн “ДАН” системээр эсвэл цахим гарын үсгээр баталгаажуулан нэвтэрч саналаа өгдөг.

Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар, иргэн Та D-Өргөдөл цахим системд өргөдөл гарган, тус санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой юм

Төсөв 2024: Малчдад  үзүүлэх дэмжлэг
Төсөв 2024: Малчдад үзүүлэх дэмжлэг
 
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
ВИДЕО: Нээлттэй сонсгол үргэлжилж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.