/2023.10.23/ Графит нь цахилгаан хөдөлгүүрт автомашины батарей үйлдвэрлэх чухал түүхий эд юм.
Энэ бүтээгдэхүүнд БНХАУ экспортын хязгаарлалт тавих болсноос үүдэлтэйгээр БНСУ-д нийлүүлэлтийн хомсдол үүсч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Тус улсын худалдааны яамны сайд хэрэв нөхцөл
байдал ийм дээрээ тулбал графит импортлох нэмэлт эх үүсвэр эрж хайх болно гэжээ.
Өнгөрсөн баасан гарагт өгсөн ярилцлагадаа БНСУ-ын худалдааны сайд Ан Дук Гюн “Бид иймэрхүү
нөхцөл байдал үүсэхэд тодорхой хэмжээнд бэлтгэлтэй байсан учир графитийн нэмэлт эх үүсвэр
хайж олж таарна. Урьд нь 2019 онд Япон улс мөн энэ чухал түүхий эдийн экспорт дээр хязгаарлалт
хийсэн асуудал гарч байсан учир энэ бол бидний хувьд шинэ зүйл биш” гэжээ.
Баасан гарагийн үдээс өмнө графитийн экспортыг хязгаарласан шийдвэр гаргахдаа БНХАУ-ын засаг
захиргаа “үндэсний аюулгүй байдал, ашиг сонирхлыг бэхжүүлэх үүднээс” гэж уг үйлдлээ
тайлбарлажээ.
Арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх экспортын хязгаарлалтад графитийг ийнхүү багтаасан байна. Энэхүү шийдвэр нь АНУ Хятад руу өндөр технологийн чип гаргахгүй байхад тавих хяналтыг чангаруулснаас хэдхэн хоногийн дараа гарсан ч Хятадын эрх баригчид экспортын уг хязгаарлалт нь тухайлан аль нэг улс орны эсрэг чиглэгдээгүй гэжээ.
Графит нь цахилгаан автомашины батарейн дахин цэнэглэлтийн хасах цэнэгтэй шонг үйлдвэрлэхэд
ордог чухал түүхий эд юм. Хятад улс энэ чухал түүхий эдийн нийлүүлэлтийн 60% болон урт
хугацаанд цэнэгээ хадгалж, түргэн цэнэг авдаг нийлэгжүүлсэн графитийн нийлүүлэлтийн 90%
орчимыг хангадаг ажээ.
Солонгосын худалдааны сайд гэхдээ Хятадын шийдвэр бодит байдал дээр хэрхэн хэрэгжихийг
харж байж, асуудлыг онцлох эсэхээ шийднэ гэжээ. Учир нь наймдугаар сард Хятадын эрх баригчид
харилцаа холбоо болон цахилгаан автомашины хагас дамжуулагч үйлдвэрлэхэд ордог чухал
элементүүд болох галлиум, германиумын экспортыг хязгаарласан шийдвэр гаргаж байсан ч нэг
сарын дараа экспортоо хэвийн үргэлжлүүлсэн удаатай.
Тухайн үеийн шийдвэр нь АНУ-ын эсрэг чиглэгдэж байсан. Харин энэ удаагийн хязгаарлалт аль улсад хэр зэрэг ноцтой үр дагавар үзүүлж байгааг нягталсны үндсэн дээр бид нухацтай шийдвэрээ гаргана гэж Ан Дук Гюн сайд мэдэгдсэн байна.
Мөн тэрээр АНУ тэргүүтэй Энэтхэг Номхон далайн эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны
гишүүн орнуудын хүрээнд асуудлыг ярилцаж, графитийн нийлүүлэлтийн асуудлыг нөхөх ч боломж
байгаа гэсэн юм. Энэхүү хамтын ажиллагааны бүтцэд нэгдсэн 14 орны хувьд нийлүүлэлтийн
сүлжээнд тулгарсан тулгамдсан асуудлуудаа ярилцаж, хамтран шийдэх тохиролцоотой бөгөөд
хэрэв дээрх шийдвэрийн улмаас БНСУ-д графитийн нийлүүлэлтийн ноцтой асуудал үүсэх юм бол
хоёр долоо хоногийн дотор гишүүн орнуудад асуудлаа хуваалцаж, хамтын шийдэлд хүрэх учиртай
механизм ажээ.
Солонгосын худалдааны сайдын ярьснаас үзвэл тэд энэхүү хамтын ажиллагааны бүтэцдээ ихээхэн
найдлага тавьж байгаа ба гишүүн орнуудын дунд Малайз улсад явагдаж буй уулзалтаар дээрх
асуудал аль хэдийн яригдаад эхэлсэн байхыг үгүйсгэхгүй гэжээ. Солонгос улсын хувьд экспортын
хамаг чухал бүтээгдэхүүнүүд нь импортын түүхий эдээс өндөр хамааралтай байдаг тул импортын
аливаа хязгаарлалт, тасалдал нь ноцтой асуудалд тооцогддог юм.
Яг энэ төрлийн асуудал саяхан Япон Солонгосын хооронд үүсч, хоёр улс хагас дамжуулагчийн
түүхий эдийн худалдаан дээрээ харилцан хязгаарлалт тавиад байсан ч энэ оны эхээр Токиод
болсон дээд хэмжээний уулзалтаар асуудлаа шийдэж, технологийн салбарт өргөн хүрээнд хамтран
ажиллахаар тохиролцоод байгаа юм.
Эх сурвалж: https://www.bloomberg.com/news/articles/2023-10-20/nvidia-dip-buyers-burned-by-us-
chip-battle-with-china-tech-watch?srnd=technology-vp#xj4y7vzkg