ЗТХЯ: “Халтар сайдын мөнгө угаалт“ гэх утгатай бичлэг байршуулсан иргэнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЗТХЯ: “Халтар сайдын мөнгө угаалт“ гэх утгатай бичлэг байршуулсан иргэнийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан

/2022.08.09/ Цахим орчинд нэгэн иргэн "Халтар сайдын мөнгө угаалт чингэлэг тээвэр нэртэй бизнес" гэсэн гарчигтай бичлэгийг фэйсбүүкт байршуулсан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байгаа билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдэгдэл гаргажээ. Тодруулбал тус мэдэгдэлд, "Энэ бичлэг нь ор үндэслэлгүй хүнд гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн шинжтэй байгаа тул тухайн бичлэг нийтэлсэн иргэнийг Цагдаагийн байгууллагад шалгуулахаар өргөдөл гаргаснаа үүгээр мэдэгдэж байна. Тиймээс та бүхэн сошиал мэдээлэлд шүүлтүүртэй хандаж, эргэлзээтэй мэдээллийг Зам, тээврийн хөгжлийн яамны Хэвлэл мэдээллийн ажилтнаас тодруулахыг хүсье" гэсэн байна.

May be an image of text

“Шинэ сэргэлт: Next Gen” төслийн уралдааныг зарлалаа
“Шинэ сэргэлт: Next Gen” төслийн уралдааныг зарлалаа
 
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.