Пакистанд хууль бусаар бөөр наймаалдаг бүлэглэлийг илрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Пакистанд хууль бусаар бөөр наймаалдаг бүлэглэлийг илрүүлжээ

Pakistani officials say an alleged organ trafficking ring removed kidneys from more than 300 victims.

/2023.10.04/: Пакистаны зүүн хэсгийн цагдаа нар баян чинээлэг хүмүүст зориулан олон зуун өвчтөний бөөрийг мэс заслын аргаар авсан найман хүнийг баривчилжээ.

"Доктор Фавад" гэгддэг гэмт бүлэглэлийн толгойлогч нь хүмүүсийн бөөрийг авахын тулд 328 удаа мэс засал хийж, тус бүрийг нь 10 сая пакистан рупи буюу 34,000 доллараар үйлчлүүлэгчдэд худалдсан хэрэгт буруутгагдаж байна гэж Пакистаны Ерөнхий сайд Мохсин Накви мэдэгдэв.

Ерөнхий сайд хэлэхдээ, гэмт бүлэглэлүүд эмнэлгүүдээс өвчтөнүүдийг ятгаж, Таксила, Лахор хот болон Кашмир мужид хагалгааг хийсэн байна.

Pakistan police bust organ trafficking ring that took kidneys from hundreds  - BBC News

Ерөнхий сайдын хэлснээр уг явдлын улмаас одоогоор гурван хүн нас барсан нь батлагдсан байгаа ч өшөө олон хохирогч байх ёстой хэмээн таамаглаж байгаа аж.

Бүлгийн толгойлогч Фавад өмнө нь таван удаа баривчлагдаж байсан ч тухай бүртээ суллагдаж байсан бөгөөд ингэснээр гэмт хэргээ цааш үргэлжлүүлж байжээ.

Эрхтэнүүдийг нь авсан өвчтөнүүдийн зарим нь бөөрийг нь авсныг мэдээгүй байна.

Тэд өвчтөнүүдэд хувиараа эмчлүүл хэмээн ятгаж тэднийг мэс засалд оруулан нэг бөөрийг нь нууцаар авдаг байжээ.

Тус улс одоо бөөр шилжүүлэн суулгуулах болон донор хайх, донортой холбоотой заруудыг хориглохоор хуулиа батлуулах гэж байна.

Пакистан улс 2007 онд хүний эд эрхтнийг худалдаалахыг хууль бус болгож, 2010 онд чангатгасан хууль гаргаснаар эд эрхтнийг хурааж, худалдсан тохиолдолд 10 жил шоронд хорих, 1 сая рупи буюу 3400 ам.долларын торгууль ногдуулдаг болжээ.

Pakistan police bust organ trafficking gang that removed kidneys from  hundreds of victims, sold to rich - South Asia News

Хууль гарахаас өмнө тус улс нь эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хайсан гадаадын болон чинээлэг пакистанчуудын эд эрхтний наймааны төв байсан бөгөөд бөөр худалдаж авах, худалдах нь ердийн заншил байсан тул зарим ядуу пакистанчууд амьд үлдэхийн тулд бөөрөө зардаг байв.

Эх сурвалж: CNN

“Мongolian mining week” чуулга уулзалт болно
“Мongolian mining week” чуулга уулзалт болно
 
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Улаанбаатар хотын газар доорх шугам сүлжээг шинэчлэх, сэргээн засварлах төсөлд “Тяньхао олон улсын худалдаа” ХХК-тай хамтран ажиллана
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.