Ноцтой ослын улмаас 7 хүн хүнд гэмтэж, хоёр хүн амиа алдлаа
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ноцтой ослын улмаас 7 хүн хүнд гэмтэж, хоёр хүн амиа алдлаа

/2023.09.19/: Өчигдөр Богдхан уулын замд ноцтой зам тээврийн осол гарч 7 хүн хүнд гэмтэж, хоёр хүн амиа алджээ.

Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Богдхан-Уулын “Хүрхрээгийн-Ам”-ны автозамд 2 автомашин мөргөлдөж автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага өчигдөр өдрийн 10:00 цагт Онцгой байдлын газарт иржээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан очиход “Приус-30” загварын суудлын автомашин, “Приус-20” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн М 18 настай, эрэгтэй, Б 45 настай, эмэгтэй, Л 27 настай, эмэгтэй, Э 18 настай, эмэгтэй, М 18 настай, эрэгтэй, Э 20 настай, эрэгтэй, Б 20 настай, эрэгтэй нар хүнд гэмтсэн байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн ГССҮТ-д тээвэрлэн хүргэсэн байна.

Харамсалтай нь иргэн Б 74 настай, эрэгтэй нь автомашины эд ангид хавчуулагдан нас барсан, иргэн Ү 20 настай, эмэгтэйд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх үед нас барсан тул цогцсыг нийслэлийн Тээврийн Цагдаагийн газрын мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: ОБЕГ

Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө
Нийтийн тээврийн гурван чиглэлийн цагийн хуваарийг өөрчиллөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.