/2023.09.15/: Салбар яамны зүгээс төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна.
Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалгаар AМЕП-2 төслийн баг УУХҮЯ, АМГТГ болон ҮГА байгууллагууд хоорондын мэдээллийн урсгалыг тодорхойлж, бизнес процессын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээг хийж, Ажиллагаа дундын мэдээллийн платформ (АДМП)-ын замын зураглал боловсруулах ажлыг гүйцэтгэж, тайланг УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Г.Батбаярт хүлээлгэн өглөө.
Энэхүү судалгааны тайлан нь цаашид 3 байгууллагын мэдээллийн системийг нэгтгэх, дундын мэдээллийн платформ үүсгэх ажлын эхлэл юм.
Эх сурвалж: УУХҮЯ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Мэдээний сэтгэгдлийн хэсгийг mpress.mn сайт хариуцах тул, ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.